2019 оны Намрын хичээлийн улирлын ЕБС-ийн сурагчдын тэтгэлэгт болон ивээн тэтгэх хөтөлбөр

2019-09-09


Нэг. Зохион байгуулагч

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан

Хоёр. Хамтран зохион байгуулагч

Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, МУИС-ийн Күнзийн Институт

Гурав. Сонгон шалгаруулалт

 

Хөтөлбөр

“Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр

“Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр

Тусгай ивээн тэтгэх хөтөлбөр

Хамрах хүрээ

Монгол Улс дахь Хятад   хэлний хичээл заадаг улсын болон хувийн ерөнхий боловсролын сургуулиудад   суралцдаг Монгол Улсын иргэншилтэй сурагчид оролцох боломжтой бөгөөд сургууль   тус бүр дээр бүртгэл явагдана.

Монгол улс дахь Хятад   хэлний хичээл заадаг улсын ерөнхий боловсролын сургуульд суралцдаг Монгол   Улсын иргэншилтэй сурагчид.

Монгол улс дахь Хятад   хэлний хичээл заадаг улсын ерөнхий боловсролын сургуульд суралцдаг Монгол   Улсын иргэншилтэй сурагчид.

Сонгон шалгаруулах аргачлал

Босго оноо буюу 60 оноо давсан сурагчдыг авсан дүнгээр   нь жагсаана.

Босго оноо буюу 60 оноо давсан сурагчдыг авсан дүнгээр   нь жагсаана.

Дүнгээр нь жагсааж, ар гэрийн судалгаа хийгдсэний дараа   сонгон шалгаруулна.

Тэтгэлэгийн тоо

Нийт 30 сурагч   алгаруулах ба үүнд:

1-5-р ангийн сурагч :10

6-9-р ангийн сурагч: 10

10-12-р ангийн сурагч:   10

Нийт 45 сурагч   алгаруулах ба үүнд:

1-5-р ангийн сурагч :15

6-9-р ангийн сурагч: 15

10-12-р ангийн сурагч:   15

Нийт 20 сурагч   алгаруулах ба үүнд:

1-5-р ангийн сурагч :10

6-9-р ангийн сурагч: 5

10-12-р ангийн сурагч: 5

Тэтгэлгийн хэмжээ

Тус   бүр 3000 юань (татварын өмнөх)

Тус   бүр 2000 юань (татварын өмнөх)

Тус бүр 1000 юань   (татварын өмнөх)

Тэтгэлгийн болзол

Сурлагын   дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ эхний аравт ордог.

Хятад   хэл соёлд сонирхолтой, хятад хэл соёлын үйл ажиллагаа тэмцээнд идэвхтэй   оролцдог.

Сурлагын   дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ дээгүүр жагсдаг.

Ар   гэрийн боломж тааруу, өрхийн орлого доогуурт тооцогддог.

Сурлагын   дүн сайн.

Ар   гэрийн боломж тааруу.

 

Дөрөв. Шалгаруулалт

1.        МУИС-ийн Күнзийн Институтээс шалгалтын нэгдсэн материалыг бэлтгэн зохион байгуулах ба сонгогдсон нэрсийг Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас баталгаажуулна.

2.        Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас Монгол Улсын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тэтгэлэгт хөтөлбөр, ивээн тэтгэх хөтөлбөр болон нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөрт сонгогдон хамрагдсан нэрсийг зарлана.

Тав. Хугацаа

1.        Бүртгэлийн хугацаа: 2019 оны 9-р сарын 9-ны өдрөөс 13-ны өдрийн 18 цаг хүртэл бүртгэл явагдах бөгөөд шаардлагын дагуух бүх материалыг доорх  цахим хаягруу явуулна. Цахим хаяг: cul_edu_boc@163.com, заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд бүртгэхгүй болно.

2.        Мандат олгох хугацаа болон хаяг

2019 оны 9-р сарын 17-ны өдрөөс 19-ны өдөр хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байр 130 тоот.

Улаанбаатар хот дахь сургуулийн суралцагчид нэгдсэн журмаар сургуулиасаа мандатаа авна. Хувиараа бүртгүүлсэн суралцагчид хүчин төгөлдөр бүхий бичиг баримттайгаа МУИС-ийн хичээлийн 2-р байрны 130 тоотод ирж мандатаа авна.

Дархан хот дахь сурагчид шалгалт болох өдөр хүчин төгөлдөр бүхий бичиг баримттайгаа Дарханы Цайхун сургууль дээр ирж мандатаа авна.

3.        Шалгалтын хугацаа: 2019 оны 9-р сарын 22-ны өдөр (Ням гарагт) 14:00-16:30

4.        Шалгалт авах газар: МУИС-ийн хичээлийн 2-р байр

5.        Холбогдох утасны дугаар: Заяа 99239244, Лан Чэншиао 95966186

6.        Шалгалтын дүнг зарлах өдөр одоохондоо тогтоогдоогүй бөгөөд сангийн вебсайт, сангийн FACEBOOK, Күнзийн институтийн вебсайтууд дээр мэдээлэл тавигдах болно.

Зургаа. Бүртгэл

Монгол улс дахь Хятад хэлний хичээл заадаг ерөнхий боловсролын сургуулиуд нэгдсэн журмаар бүртгүүлнэ. Хятад хэлний хичээл заадаггүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хувиараа бүртгүүлж болно.

Бүртгүүлэх материал:

1.      Сургуулиас тодорхойлсон захидал (тамгатай) сканердан pdf хэлбэрт шилжүүлэх

2.      Төрсний гэрчилгээ болон суралцаж буй тодорхойлолтыг сканердан pdf хэлбэрт шилжүүлэх

3.      Ар гэрийн боломж таарууг баталсан бичиг (ивээн тэтгэх хөтөлбөр болон тусгай ивээн тэтгэх хөтөлбөрт бүртгүүлж байгаа сурагчдад сургуулиас гаргаж өгөх)

4.      Шалгалтад оролцох сурагчдын мэдээллийг EXCEL бүртгэлийн хүснэгтэнд шивэх

5.      Ойрын нэг жилд авхуулсан цээж зураг 1 хувь JPEG хэлбэрээр

 

Долоо. Холбогдох шаардлага:

1.        Сургуулиуд өөрсдийн сурагчдын шалгалтад оролцох болзлыг хангаж буй эсэхийг баттай шалгана уу, худал мэдээлэл өгсөн тохиолдолд тухайн сургуулийн цаашдын хөтөлбөрт оролцох эрхийг хасна.

2.        Хүснэгтийг зохих журмын дагуу бөглөөгүй, заасан цахим хаяг руу материалаа илгээгээгүй, бүртгэлийн хугацаанаас хэтэрсэн зэрэг тохиолдолд бүртгэлийг хүчингүйд тооцно.

3.        Тусгай ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдах болсон сурагчдын нэрс тодормогц, ар гэрийн байдлыг сангийн сайн дурын ажилчид очиж судлах бөгөөд худал мэдээлэл өгсөн болохыг мэдвэл тэтгэлэг авах эрхийг цуцална.

Найм. Энэхүү арга хэмжээнд Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан тайлбар хийх эрхтэй болно.

 

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан

 

          

                                    2019 оны 9 дүгаар сарын 5-ны өдөр

 


本网站由阿里云提供云计算及安全服务