Сан "Нэг зам, нэг бүс" том байгууллагуудын клубтэй хамтран 2019 оны анх дугаар удаагийн бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээг зохион байгуулав

2019-08-29

8-р сарын 28-ны өдөр Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан, Монголын  "Нэг зам, нэг бүс" том байгууллагуудын клубтэй хамтран 2019 оны эхний гишүүн байгууллагынхаа бүтээгдэхүүнийг сурталчлан танилцуулах арга хэмжээг “Бага тэнгэрийн ам”-ны цогцолбор газарт зохион багйуулав. Сан болон "Нэг зам, нэг бүс" том байгууллагуудын клубын 30 гаруй гишүүн байгууллага уг бүтээгдэхүүн сурталчлах арга хэмжээнд оролцож Сангийн Байнгын зөвлөлийн дарга ноён Ян Жиюунг арга хэмжээг хөтлөсөн юм.

 

Сангийн Байнгын зөвлөлийн дарга ноён Ян Жиюунг арга хэмжээг хөтлөсөн нь

 

Танилцуулга арга хэмжээнд Сангийн УЗ-ийН ДАРГА, "Нэг зам, нэг бүс" том байгууллагуудын клубын тэргүүн ноён Дай Шингжүн нээлтийн үг хэлж, энэ удаагийн бүтээгдэхүүний гол агуулгыг танилцуулж, урт хугацааны туршид Сангийн үйл ажиллагаа, "Нэг зам, нэг бүс" том байгууллагуудын клубыг дэмжиж ирсэн нөхөрсөг байгууллагуудад болон энэ удаагийн араг хэмжээг нарийн нягт зохион байгуулсанСод Монгол групп ХХК-д талархал илэрхийлсэн юм.

 

Сангийн УЗ-ийн дарга ноён Дай Шингжүн нээлтийн үг хэлж буй нь

Сангийн хүндэт УЗ-ийн гишүүн байгууллага Сод Монгол групп ХХК-ий ерөнхий захирал Анандбазар ноёнтонзохион байгуулагч талын төлөөлөн хүрэлцэн ирсэн зочдын халуунаар мэндчилэн угтаж авсан юм. Мөн “Бага тэнгэрийн ам”-ны цогцолбор газрын ерөнхий байдлыг танилцуулж Орос ардын “Зуун төгрөгтэй явснаас зуун нөхөдтэй яв” хэмээх хэлц үгээр гишүүн байгууллагуудыг “Бага тэнгэр хаус хороолол”-д хөрөнгө оруулж хамтран бүтээн байгуулалцахыг уриалсан юм.  

 

Сод Монгол групп ХХК-ий Ерөнхий захирал Анандбазар үг хэлж буй нь

 

Дараа нь Сод Монгол групп ХХК-ий газрын тосны бүтээгдэхүүн, тосолгооны бүтээгдэхүүн, бензиний картны функц болон холбогдох мэдээлэл, технологийн хэрэглээний талаар танилцууллаа. Гадаадад суралцахад бэлтгэх боловсролийн холбооны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газраас НҮБ болон холбооны 35 нэр хүндтэй сургуулийн хамтын ажиллагааны талаар танилцуулж, бололвсон хүчин бэлтгэх аргачлалын талаар танилцуулав.

 

Сод Монгол групп ХХК-ий газрын тосны бүтээгдэхүүний танилцуулга ара хэмжээ

Гадаадад суралцахад бэлтгэх боловсролийн холбооны бололвсон хүчин бэлтгэх аргачлалын талаар танилцуулга арха хэмжээ

 

Бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний дараа Сод Монгол групп ХХК-ий төлөөлөл Шинжааны барилга үйлдвэринй груп компанитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

 

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ

Азтан шалгаруулах арга хэмжээ

 Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан, Монголын  "Нэг зам, нэг бүс" том байгууллагуудын клубтэй хамтран зохион байгуулсан гишүүн байгууллагынхаа бүтээгдэхүүнийг сурталчлан танилцуулах арга хэмжээ нь хоёр талын платформ давуу талуудаа ашиглан нөөц бололцоогоо үр бүтээмжтэй солилцож, гишүүн байгууллагадаа хоорондоо харилцан ашигтай хамтран ажиллах харилцааг үүсгэх боломжийг бий болгож байгаа билээ.  


本网站由阿里云提供云计算及安全服务