Бээжин “Enlai foundation” сангийн төлөөлөгчид Сангийн үйл ажиллагаатай танилцав

2019-08-05

8-р сарын 2-ны өдөр, Бээжин“Enlai foundation” сангийн дарга Шень Чин, Жоу Энлай Ерөнхий сайдын ур хойч болох Бээжин “Enlai foundation” сангийн дэд дарга Жоу Рон, Хятадын Сайн Үйлсийн Сангуудын Нэгдсэн Холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Лю Юпин, Хятадын сонсголын анагаах ухааныг хөгжүүлэгч сангийн нарийн бичгийн дарга Гон Зэжон зэрэг 14 хүний бүрэлдэхүүн Сангийн үйл ажиллагаатай танилцаж, хоёр тал Монгол Улсад сайн үйлсийн үйл ажиллагаа явуулах талаар санал бодлоо солилцов.

Сангийн гүйцэтгэх захирал Ян Жиюн зочдод Банк оф Чайнагийн төлөөлөгчийн газар болох Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн байгуулагдсанаасаа хойш хийж буй томоохон ажлуудаа танилцуулж, Сангийн богино хэмжээний бичлэгийг үзүүлэв.

Бээжин “Enlai foundation” сангийн дарга Шень Чин нь Жоу Энлайгийн ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчлэе гэсэн оюун санаагаар ард иргэдийн оюун санааг хүчирхэгжүүлэхийн тулд хийж буй гол ажлуудаа танилцуулав. Тус сан нь нарийн боловсрол олгох, ядуурлыг бууруулах, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхийг зорьдог ба “Нэг зам, нэг бүс” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Дараачийн Монголд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.

   Хятадын Сайн Үйлсийн Сангуудын Нэгдсэн Холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Лю Юпин, Сангийн эдийн засгийн хөгжил болоод хүмүүнлэгийн салбарт аль алинд нь дипломат харилцааны чиглэлээр явуулдаг ажлуудыг өндөрөөр үнэлж байгаагаа илэрхийлэн цаашдаа дотоодын хүмүүнлэгийн байгууллага болон Сан нь иргэд ба хүмүүнлэгийн солилцоонд аль алинд нь ашигтай төслийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах болно гэдгийг мэдэгдэв.

Нарийн бичгийн дарга Гон Зэжон Хятадын сонсголын анагаах ухааны хөгжлийн сан нь сонсголын анагаах ухаан болон холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг буяны үйл ажиллагаануудыг танилцуулан, цаашдаа сонсголтой холбоотой чиглэлээр Монголын эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвтэй хамтран идэвхтэй ажиллаж тусламж үзүүлэх болно гэдэгээ илэрхийлэв.

Бээжин “Enlai foundation” сан нь ерөнхий сайд Жоу Энлайгийн гэргий Жоу Эндегийн санаачилгаар байгуулагдаж, Бээжин хотын иргэний хэргийн товчоогоор батлагдсан бөгөөд сангийн нэрээ ерөнхий сайд Жоу Энлайгийн бага насны нэрнээс аван үүсгэсэн аж. Өнөө өглөө “Enlai foundation” сан нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд “Салхины чимээ” сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хандивын арга хэмжээг зохион байгуулав. Тус арга хэмжээний үеэр хүүхдүүдэд сонсголын аппарат, сургуулийн цүнх, зургийн хэрэгслүүд, сонсголын тусламжийн хэрэгсэл зэргийг хандивлав. Мөн Архангай аймагт эмнэлгийн ор, хэрэгсэл хандивласан байна.

 





本网站由阿里云提供云计算及安全服务