Сангаас 2019 оны "Мөрөөдлийн амжилт" тэтгэлэг гардуулах арга хэмжээг Хятад Монголын Найрамдал сургууль болон МУБИС дээр тус тус зохион байгууллаа

2019-05-29

5-р сарын 27-ны өдрийн үдээс өмнө, Монголын Дун Ян бизнес эрхлэгчдийн холбоо, Хятад Монголын Найрамдал дунд сургууль дээр, "Мөрөөдлийн амжилт" тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд, МУИС-ын Күнзийн институтын Хятад талын захирал Жүн Жүн Ли,  Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн төлөөлөл оролцлоо. Дун Ян Бизнес эрхлэгчдийн холбоо нь тасралтгүй сангаар дамжуулан Хятад Монголын Найрамдал сургуульд хандив өгдөг бөгөөд сурлага сайтай сурагчид дундаас сонгон сурагч бүрт 3000 юань /татварын өмнөх дүн/-ийн тэтгэлэг олгосон юм. Одоогийн байдлаар, нийт 19 сурагчид 57000 юанийн тэтгэлэг олгоод байна. Тэтгэлэг гардуулах арга хэмжээн дээр, Хятад Монголын Найрамдал дунд сургуулийн захирал хатагтай Жиан Шэн Мэй талархал илэрхийлж, Дун Ян Бизнес эрхлэгчдийн холбоонд "Талархал"-ын өргөмжлөл гардуулан өглөө. 

Мөн өдрийн үдээс хойш,  Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн 3 дахь удаагийн  “Мөрөөдлийн амжилт” тэтгэлэгийн шагнал гардуулах ёслол МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль дээр болов. МУИС-ийн Күнзийн Институтын Хятад талын захирал Жү Жүнли, МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б. Мандах, Сургалт үйлдвэрлэлийн төвийн эрхлэгч Л.Цэрэнсодном, Дүрслэх урлаг технологийн суругуулийн захирал А.Энхмаа зэрэг нийт 20 гаруй хандив өргөсөн аж ахуйн нэгжийн төлөөлөгчид шагнал гардуулах ёслолд оролцов.

“Мөрөөдлийн амжилт”  тусгай тэтгэлэгт хөтөлбөр бол Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас санаачилсан, Сангийн их дээд сургуулийн оюутнууд дунд хэрэгжүүлдэг "Ирээдүйн эзэд" төслийн үргэлжлэл бөгөөд Монгол улсын их, дээд сургуульд сурлагын амжилт гарган сурж буй ар гэрийн байдал тааруу оюутнуудад зориулж 3000 юаний тэтгэлэг олгодог хөтөлбөр юм. Энэ удаагийн “Мөрөөдлийн амжилт” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг сургуулийн санал болон бусад үнэлгээг харгалзан үзэж эцсийн байдлаар 3 оюутныг шалгаруулсан ба тэдэнд нийт 9,000 юанийг Чиндао онцгой мэргэжил техникийн коллежоос хандивласан юм. Чиндао онцгой мэргэжил техникийн коллеж ба МУБИС жил бүр багш сурагчдын хооронд ном, сурах бичиг болон бусад зүйлийг солилцох үйл ажиллагааг зохион байгуулдаг.

“Мөрөөдлийн амжилт” хөтөлбөрөөс гадна Сангаас хэрэгжүүлдэг "Тэргүүлэгч од",  "Ирээдүйн эзэд" хөтөлбөр нь Монгол улсын томоохон их дээд сургуулиудын шилдэг оюутнуудад тусгайлан зориулсан бөгөөд Сангийн үндсэн гишүүд ихэвчлэн санхүүжүүлдэг хөтөлбөр юм . Мөн их дээд сургуульд хятад хэл болон бусад холбогдох мэргэжлээр сурдаг оюутнууд ч тэтгэлэг авах боломжтой. Төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 4 гишүүн байгууллага нь 3 их сургуулийн 28 оюутанд тусгай тусламж үзүүлсэн ба нийт  94,000 юанийн хандив олгосон байна.


本网站由阿里云提供云计算及安全服务