Сангийн гишүүн байгууллагын ажилчдын хүүхдүүдэд зориулсан Хятад хэлний анги нээгдлээ

2019-05-27

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас суралцах орчныг бүрдүүлэн өгч, гишүүн байгууллагуудад зориулсан англи хэлний ангиас хичээллүүлэхээс гадна сангийн гишүүн байгууллагын ажилчдын хүүхдүүдэд зориулсан хятад хэлний ангийн нээлээ. Уг анги нь Сан, МУИС-ын Күнзийн институт, Банк оф Чайна Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэг дор, бүртгэл болон бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэн 5-р сарын 25, 26-ны өдрүүдэд Банк оф Чайна УБ дахь төлөөлөгчийн газрын ажилчдын дотуур байранд хичээлээ амжилттай эхлүүллээ. Уг ангид БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, сангийн гишүүн байгууллагын ажилчдын хүүхдүүд нийлээд 11 сурагч суралцаж байна. Мөн энэ хоёр өдрийн турш эцэг эхчүүд хичээлийн явцтай танилцсан юм.

 

Уг анги нь хятад хэл, хятад соёл урлаг гэсэн үндсэн хоёр хичээлээс бүрдэх юм. Дээрхи ангийн сургалтын хөтөлбөрийг МУИС-ын Күнзийн институтын мэргэжлийн багш нар бэлдсэн бөгөөд мэргэжлийн багш нар өөрсдөө хичээлээ зааж байгаа болно. Хөтөлбөрийн дагуу, хүүхдүүдийг нас болон ангиар нь ангилж сургалтуудыг зохион байгуулж байна.

Хоёр өдрийн турш Күнзийн институтын багш нар сурагчиддаа үлгэр, тоглоом, асуулт хариулт зэрэг олон төрлийн хэлбэрээр сургалт явуулж, хүүхдүүдийг урамшуулж байлаа.

 

Дээрхи хичээлийг анх удаа Сан болон Күнзийн институтын зүгээс туршилт болгон явуулсан ба хойшид сурагчид болон эцэг эхчүүдийн санал бодлын дагуу сургалтын хөтөлбөрөө улам боловсронгуй болгож, хүүхдүүддээ илүү олон зүйлсийг заан сургахаар хичээн ажиллах болно.


本网站由阿里云提供云计算及安全服务