2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын Монгол Улсын бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивэээн тэтгэх хөтөлбөрийн тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа

2019-04-15

4-р сарын 12-ны өдөр, 2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын Монгол Улсын бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивэээн тэтгэх хөтөлбөрийн тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газарт амжилттай зохион байгуулагдлаа. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн гишүүн байгууллагууд, тэтгэлэг гардан авч буй сурагч, эцэг эх, сургуулийн төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн уг арга хэмжээнд оролцлоо.

Энэ удаагийн сонгон шалгаруулалт 3-р сарын 10-ны өдөр МУИС болон Дарханы Цайхун дунд сургуулиуд дээр амжилттай болж, нийт 279 сурагчид өөр өөр шалгалтын хэсэгт хувиарлагдан шалгалтанд оролцсон. Үүнээс “Мөрөөдлийн од” хөтөлбөрт нийт 30 сурагч, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрт нийт 7 сурагч тус тус шалгарлаа. Дээр дурьдсан сурагчдын дүнг 3-р сарын 15-ны өдөр сангийн сайт, фэйсбүүк пэйж, news.mn сайт зэрэг сувгуудаар олон нийтэд зарласан.

Бага, дунд ангийн сурагчдын “Мөрөөдлийн од”, “Ирээдүйн од” тэтгэлэгт, ивээн тэтгэх хөтөлбөр болон Тусгай ивээн тэтгэх хөтөлбөрүүдийг Хятад Монголын хэл соёл боловсролын сангаас санаачилж, жил бүрийн 3-р сар, 9-р сард уламжлал болгон зохион байгуулдаг билээ. “Мөрөөдлийн од” хөтөлбөр нь Монгол улсад хятад хэлний хичээл заадаг бүх сургуулийн сурагчид дундаас Хятад улсын соёлд сонирхолтой, онц сайн дүнтэй суралцдаг ЕБС-ийн сурагчдыг бага, дунд, ахлах ангийн хэсэгт хувааж, жил бүр 60 сурагч шалгаруулан тус бүр 3000 юанийн тэтгэлэг олгодог. “Ирээдүйн од” хөтөлбөр нь Монгол улсын хятад хэл заадаг улсын сургуулиудын сурагчдаас ар гэрийн боломж тааруу, дундаж түвшинээс доогуур орлоготой, онц сайн дүнтэй суралцдаг сурагчдыг бага, дунд, ахлах ангийн хэсэгт хувааж, жил бүр 90 сурагч шалгаруулан тус бүр 2000 юанийн тэтгэлэг олгодог. “Тусгай ивээн тэтгэх” хөтөлбөр нь улсын сургуулиудын Монгол улсын иргэн сурагчид дундаас ар гэрийн судалгаа болон суралцаж буй дүнгээс хамааран жил бүр 40 сурагч шалгаруулан тус бүр 1000 юанийн тэтгэмж олгодог.

Энэ удаагийн шалгаруулалтыг оруулаад 2014 оны 8-р сраын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл, Сангийн зүгээс 10 удаагийн бага, дунд ангийн“Мөрөөдлийн од”, “Ирээдүйн од” тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, УБ хотын дүүргүүд, Дархан, Ховд, Эрдэнэт хотуудаас нийт 3094 сурагч шалгалтанд оролцож, 412 сурагч тэтгэлэгт хамрагдсан бол нийт 1,14 сая юанийн тэтгэлэг гардуулсан байна.

Мөн Сангийн зүгэээс их сургуулийн оюутнуудад тусгайлан зарладаг “Тэргүүлэгч од”, “Ирээдүйн эзэд” тэтгэлэгт хөтөлбөр, ивээн тэтгэх хөтөлбөрүүдийг 2015 оноос хойш нийт 5 удаа зохион байгуулж, нийт 455 оюутан шалгалтанд оролцож, 109 оюутанд 3000-10,000 юаний тэтгэлэг буюу нийт 490,000 юанийг олгосоон байна. Мөн сурлагын өндөр амжилттай оюутнуудад “Мөрөөдлийн амжилт” тусгай ивээн тэтгэх хөтөлбөрийг зарлаж, 3 жилийн хугацаанд 28 оюутанд 94,000 юаний тэтгэмж олгосон. Ингээд нийтдээ 1,7 сая гаруй юанийн шагнал, тэтгэлэг олгосон байна. 

Сангийн зүгээс цаашид тэтгэлэг болон ивээн тэтгэх хөтөлбөрүүдээ улам бүр боловсронгуй болгож, шалгаруулалтын аргачлалаа сайжруулж сурагч бүрт боломжийг олгохын төлөө хичээн ажиллах болно. Мөн Монгол, Хятад хоёр орны ААН байгууллага хамт олонтой нэгдэн бяцхан сурагчиддаа мөрөөдөлдөө хүрэхэд нь чин сэтгэлээсээ тусалж, хоёр орны эв найрамдалт соёлын харилцаанд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллах болно.


本网站由阿里云提供云计算及安全服务