ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

2019-01-14

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

2019 оны 1-р сарын 11-нд, Улаанбаатар хотын Туушин зочид буудалд Хятад, Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан(ХМСБНХС)-гийн 2019 оны хаврын баярын цайллага, шагнал хүртсэн оюутан сурагчдын урлагийн ур чадварын "Хятад, Монголын Найрамдал цомын төлөөх тэмцээн” боллоо. БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны дипломат ажилтнууд, ХМСБНХС-гийн зөвлөлийн дарга Дай Шинжюнь, тус сангийн гишүүн байгууллагууд, Монгол улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Монгол улс дахь хятадын цагаач иргэд, хятад хэлний сайн дурын багш нар, шагнал хүртсэн багш, оюутан сурагчдын төлөөлөл, хэвлэл мэдээллийн сэтгүүлч нийт 200 гаруй хүн оролцлоо. Хятадын Төв радио телевизийн Олон улсын радиогийн Монгол улс дахь салбар, "Ардын өдрийн сонин"-ны Монгол улс дахь салбар, Синьхуа агентлагийн Монгол улс дахь салбар, "Өнөөдөр" сонин, "Ikon" вэб сайт зэрэг хоёр орны хэвлэлийн мэдээллийн таван байгууллага 2018 оны хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар тодорч, өргөмжлөл хүртсэн юм.

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

Тус аргахэмжээг ХМСБНХС-гийн зөвлөлийн дэд дарга Ян Жи-Юн даргалан явууллаа.

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

Элчин сайд Шин Хаймин: Шинэ он гарч, аливаа бүхэн шинэлэг сайхан байна. Өөрчлөлт нээлтийн 40 жилд, ХКН-ын удирдлагаар, Хятадын нийгэм асар ихээр өөрчлөгдөн, эдийн засгийн салбарт дэлхий нийтийн анхаарлыг татсан ололт амжилт гарч, олон улс дахь нөлөө урьд байгаагүйгээр өсөн нэмэгдлээ. Энэ 40 жил Хятад, Монголын харилцаа ч асар их хөгжсөн юм. Ялангуяа 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин МУ-д төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг бүх талын стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулж, хоёр орны харилцааг шинэ өндөр түвшинд хөгжүүлсэн юм. 2019 онд Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ онд хоёр тал ойн баяр тэмдэглэх баялаг агуулга, хэлбэртэй олон арга хэмжээ зохионо. Хятадын ЭСЯ холбогдох байгууллага нэгж, олон нийтийн байгууллагуудтай хамтарч, 70 жилийн ойн энэ таатай боломжийг ашиглан идэвх чармайлттай ажиллаж, Хятад, Монгол хоёр орны харилцааг шинэ түвшинд хөгжихөд тус дөхөм үзүүлэхээ илэрхийлжээ.

ХМСБНХС байгуулагдсанаас хойш, улс орны үзэл санаагаар бүх талын хүчийг нэгтгэн, хүмүүнлэгийг ажлыг идэвхтэй өрнүүлж, Монгол улсын боловсролын салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэн, Монголын маш олон оюутан сурагчдын боловсрол эзэмших хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь хандив тусламж үзүүлж, Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн сэтгэлийн холбоог ахиулахад гарамгай хувь нэмэр оруулсан билээ. Хүсэл зорилтоо баримталбал лавтай амжилтад хүрнэ. ХМСБНХС байгуулагдсаны 6 жилийн ой энэ онд тохиож байна. 16 жилийн ойн үедээ өнөөдрийнх шиг ийм жавхаатай тэлэн хөгжиж, Монголын улам олон оюутан сурагчдад туслахыг хүсэж байна. Хятадын ЭСЯ-ны зүгээс ХМСБНХС-гийн цаашдын ажилд улам их дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэж тэрээр тэмдэглэсэн юм.

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

ХМСБНХС-гийн зөвлөлийн дарга Дай Шинжюнь: Хятадын ЭСЯ болон гишүүн байгууллагуудын дэмжлэгээр, манай сан байгуулагдсанаас хойших 6 жилд, МУ-ын нийт 5000 айл өрх, хувь хүнийг тусламжийн төсөлд хамруулсан юм. Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй энэ онд ХМСБНХС Монголын ард түмний ахуй амьдралд тус нэмэр болохын төлөө улам их хүчин чармайлт гаргаж, Монголын боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэн, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлж, үүгээр хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярт бэлэг барих болно гэлээ.

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

ХМСБНХС-гийн хөгжилд санаа тавьж дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд элчин сайд Шин Хаймин зэрэг албаны хүмүүс шагналын цом, өргөмжлөл гардуулжээ.

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

Цайллагад, ХМСБНХС-гаас “Түүхэн замнал” хэмээх богино видео бичлэг үзүүлж, ХМСБНХС-гаас МУ-д хийсэн ажил, хөгжлийн түүхэн замналыг хурсан олонд товч тодорхой танилцуулсан байна.

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

ХМСБНХС-гээс шагнал хүртсэн оюутан сурагчид дуу бүжиг зэрэг хятадын соёлын онцлогтой уран сайхны тоглолт хийж, үзэгчдийг баясгалаа.

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав


Элчин сайд Шин Хаймин зэрэг албаны хүмүүс тоглолтоор шалгарсанзалууст шагнал гардуулж, хятад хэлийг шамдан сурч, уйгагүй хичээл зүтгэл гарган, ирээдүйд Хятад, Монголын найрамдлын уламжлагч, залгамжлагч болохыг хүсэн ерөөжээ.

ХОУР-гийн МУ дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарав

Цайллагын төгсгөлд, зочид төлөөлөгчид оюутан сурагчидтай хамт “Мартагдашгүй шөнө”дууг дуулж, Хятад, Монгол хоёр орны найрамдал нөхөрлөл үүрд мөнх байхыг хүсэн ерөөсөн юм.

/Сэтгүүлч О.Дарамбазар, Г.Сүрэн нар мэдээлэв/


本网站由阿里云提供云计算及安全服务