Улаанбаатар хотын бүх дүүрэгт 2019 оны“Дулаан өвөл” арга хэмжээг эхлүүлэв

2018-12-17

12-р сарын 15-ны өдөр Монгол Хятадын соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас санаачлан Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбоотой хамтран 2019 оны “Дулаан өвөл” арга хэмжээ Хятад Монголын Найрамдал сургууль дээр амжилттай болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын орлогч ноён Яанг Чингдун, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дэд дарга Отгонжаргал, Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбооны тэргүүн Бай Шуангжань, Сангийн байнгын зөвлөлийн дарга Янг Жиюунг, Монгол дахь Зунхуа нийгэмлэгийн тэргүүн Ян Чин Дун, сангийн гишүүд болон нийслэлийн бүх дүүргүүдийн халамжийн хэлтсийн төлөөллүүд, сайн дурын ажилчид зэрэг 120 гаруй хүмүүс оролцлоо. Уг арга хэмжээний үеэр “Дулаан өвөл” төслийн хандивлагчидаас гадна Улаанбаатарт хотын бүх дүүргийн халамжийн хэлтэс, өрхийн судалгааны сайн дурын ажилтнуудыг сайшаав.

Үүний дараа энэ жилийн “Дулаан өвөл” төслийн хэрэгжилтийн төлөвлөгөөний дагуу “Дулаан өвөл” арга хэмжээний бүх ажлын хэсгүүд 12 сарын 15-ны үдээс хойш 2:30 минутанд Улаанбаатар хотын бүх дүүргүүдийн нийгмийн халамжийн хэлтэс, нийгмийн халамжийн ажилчид, сангийн сайн дурын ажилчидын хамтаар тусламжийн ажлаа эхлүүлэв. Сангийн тусламжийн ажлын хэсэг “Дулаан өвөл” төслийн хүрээнд шаардагатай зүйлсийг тараан өгч, сангийн гишүүдийн мэндийг хүргэв. Өндөр настан, өвчтэй байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын хэсгийнхэн шаардлагатай зүйлсийг нь  гэрт нь хүргэж өгсөн байна.

Энэ жилийн “Дулаан өвөл” арга хэмжээ нь жилийн туршид тасралтгүйгээр ажиллаж туршлага хуримтлуулж, ядуу өрхийн бодит хэрэгцээнд ойртохыг хичээсэн билээ. Дүүргүүд орон нутгийн нийгмийн хамгааллын ажилчдаа оролцохыг уриалан дуудаж, бүрэн дайчлав. Энэ жил уламжлалт хүнсний бүтээгдэхүүний тусламж болох цагаан будаа, гоймон, тос, элсэн чихэр, цай зэрэг нэмэлт үйлчилгээнээс гадна Монголын Шин Бо Юань ХХК болон Shandong Zhongguang Resources утаагүй нүүрс болон самрын ясыг шахаж бэлтгэсэн түлээг буцалтгүй тусламжаар хандив болгон өглөө. Өвлийн хүйтэн үед энэ нь бодит тусламж болсон ба тэдгээр хүмүүсийг Хятадаас үзүүлэх халуун дулаан илчийг мэдрүүлэхийг хичээсэн юм.

 


本网站由阿里云提供云计算及安全服务