2019 оны “Дулаан өвөл” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

2018-12-17

12-р сарын 15-ны өдөр Монгол Хятадын соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас санаачлан Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбоотой хамтран 2019 оны “Дулаан өвөл” арга хэмжээ Хятад Монголын Найрамдал сургууль дээр амжилттай болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын орлогч ноён Яанг Чингдун, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дэд дарга Отгонжаргал, Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбооны тэргүүн Бай Шуангжань, Сангийн байнгын зөвлөлийн дарга Янг Жиюунг, Монгол дахь Зунхуа нийгэмлэгийн тэргүүн Ян Чин Дун, сангийн гишүүд болон нийслэлийн бүх дүүргүүдийн халамжийн хэлтсийн төлөөллүүд, сайн дурын ажилчид зэрэг 120 гаруй хүмүүс оролцлоо.

Сангийн гүйцэтгэх захирал Тиан Хуминг энэ удаагийн уулзалтыг удирдан явуулав. Уулзалтаар урьд өмнөх “Дулаан өвөл” арга хэмжээний хөгжлийн байдлыг дүгнэж, энэ удаагийн“Дулаан өвөл” арга хэмжээнд оролцох хандивын нэгж, халамжлан хүмүүжүүлэгч, Улаанбаатарт хотын бүх дүүргийн халамжийн хэлтэс, өрхийн судалгааны сайн дурын ажилтнуудыг сайшаав.

Ли Яан Жүн зөвлөх Монгол дахь Элчин сайд Шинг Хай Мин-г төлөөлөн үг хэлэв. Тэрээр сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Соёлын Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн хэрэгжүүлдэг “Дулаан өвөл” төсөл нь ядуу өрхүүдэд халуун дулаан илч түгээж, Монголын Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагаанд оролцсоноор буцаад Монголын нийгэмд нийгмийн хариуцлагаа ухамсарлах, Хятадын ард түмний сайн үйлсийг харуулж, Хятад-Монголын харилцааг хөгжүүлэхэд эерэг энергийг бий болгоход тустай юм . Өмнөх жилүүдтэй харьцуулахад тусламж хүссэн иргэдийн тоо нэмэгдэж, тусламжаар авахыг хүссэн барааны төрөл зүйл нэмэгдэж, утаагүй халаалт хэрэглэх болсон. Энэхүү арга хэмжээ нь Монгол дах хятад цагаач иргэд болон Монгол ард түмэнд өвлийн хүйтэн өдрүүдэд дулаан хаварыг санагдуулж хятадын нөхөрсөг чин сэтгэлийг мэдрүүлнэ гэж найдаж байна. Тэрээр Хятад Монгол бол уул усаар холбогдсон найрамдалтай хөршүүд билээ. Сүүлийн жилүүдэд Хятад Монголын харилцаа амжилттай урагшилж байгаа. Ялангуяа Ши Жин Пин 2014 оны 8 сард Монголд боломж олгосноор Хятад Монголын харилцаа, бүхий л салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байна. Ирэх онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа тул хоёр улс баяраа тэмдэглэх үйл ажиллагаануудаа одоо төлөвлөж байгаа билээ. Бид Монгол улстай хамтран хоёр улс, хоёр улсын ард түмэндээ ашигтай байдлаар Хятад Монголын харилцаа, салбаруудын хамтын ажиллагааг тасралтгүйгээр илүү түвшинд хөгжүүлэх болно гэж хэлэв.

       Ян Жи Ёон гүйцэтгэх захирал “Дулаан өвөл” төслийн явцыг дүгнэн 2019 оны“Дулаан өвөл” төслийн инноваци шинэчлэлийг товч танилцуулав: Энэ жил Найрамдал сургууль дээр болж буй Хятадын цагаач иргэдэд тусламж үзүүлэх арга хэмжээнээс гадна бүх дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс дээр жижиг арга хэмжээ зохион байгуулсан болно. Тусламжаар тараах бараанд утаагүй нүүрс болон самрын ясыг шахаж бэлтгэсэн түлээг нэмсэн нь ядуу өрхүүдэд нүдээ олсон бодит тусламж болсон гэж бодож байна. Та санг төлөөлж энэ удаагийн төсөлд хандив тусламж үзүүлж халуун сэтгэлээр туслан хамтран ажилласан Монгол дах Хятадын элчин сайдын яам болон бүхий л байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлж цаашдаа бие биедээ туслан эв нэгдэлтэйгээр хамтран ажиллаж сангийн хөгжлийг улам дэмжихийг уриаллаа.

       Тусламж хүлээн авсан гэр бүлүүдийн төлөөлөлөөс мөн үг хэлж өөрсдийн гэр бүлээ танилцуулж сангийнханд олон жилийн тасралтгүй үзүүлсэн тусламжинд талархаж буйгаа илэрхийлэв.

       Улаанбаатар хотын Нийгмийн халамжийн газрын дэд дарга хатагтай Отгонжаргал хэлэхдээ өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 5000 нэн ядуу өрх байдаг ба “Дулаан өвөл” төслөөр тэрхүү өрхүүдээс сонгон тусламж үзүүлсэн. Гэхдээ зүгээр л шаардлагатай байгаа зүйлсийг нь тараан өгөх бус чин сэтгэлийн хайраа зориулан тэдгээр хүмүүст тусласан юм. Тэрээр өөрөө сангийнхантай хамт энэхүү төсөлд оролцох болсондоо үнэхээр баяртай байсан ба “Дулаан өвөл” төсөл цаашдаа тасралтгүй үргэлжилж илүү олон өрхүүдэд тусламжийн гараа хүргээсэй гэж хүсч байгаа юм.

       Монгол дах Хятад цагаач иргэд сантай 4 дэх жилдээ хамтран “Дулаан өвөл” төслийг явуулж байгаа билээ. Цаашдаа “Дулаан өвөл” төсөлтэй хамт Монгол дах Хятадын санхүүжилттэй байгууллагуудад болон хятад цагаач иргэдэд бүх хүчээрээ тусламж үзүүлэх болно. Мөн элчин сайдын яамны тусламж дэмжлэгэд талархал илэрхийлж, халуун сэтгэлтэй ажилчид, сайн дурынханд бүгдэнд нь талархаж буйгаа хэлэв.

       Хятадын Зун Хуа Нийгэмлэгийн тэргүүн Ян Шиаюань : Сангийн зүгээс олон жилийн турш тасралтгүй Монголын ядуу өрхүүд болон Хятад цагаач иргэдийг анхаарч халамжилж ирсэн. Тэдгээр хүмүүсийн амьдрал сайжирч, Хятадын санхүүжилттэй байгууллагуудын нийгмийн халамжийн үйл ажиллагаа сайжирсан нь нийгэмд идэвхтэйгээр бизнесээ хөгжүүлэхэд тус болж, Хятад санхүүжилттэй байгууллагад Монгол хүн ажилд ороход дөхөм болсон.

       Жианг Сү Хэнг Юуан олон улсын инженерийн компаний Улаанбаатар дах ажлын албаны захирал Жиан Бинбин сайн дурынхны өмнөөс үг хэлэв. Тэрээр өөрийн биеэр хийсэн судалгаанаасаа “Дулаан өвөл” төсөл 6 жил тасралтгүй оршин байгаа утга учир, ач холбогдлыг ойлгон мэдсэн байна. Хүмүүсийг хүчээ дайчлан ядууст туслахыг уриалан дуудаж хайр бол хязгааргүй хэмээн хэлжээ.

       Үйл ажиллагаа өндөрлөсний дараагаар сайн дурын ажилчид болоод бүх дүүргүүдийн хөдөлмөрийн албаны ажилчдыг 10 баг болгон хувааж дүүрэг тус бүрийн хөдөлмөрийн албанд “Дулаан өвөл” төслийн тусламжийн зүйлсийг тараах үйл ажиллагааг явуулсан ба төслийн бүх үйл ажиллагаа 12 сарын 16-нд дуусан билээ.



本网站由阿里云提供云计算及安全服务