Сангийн зүгээс 2018 оны хичээлийн жилийн намрын улирлын бага, дунд, ахлах ангийн болон их сургуулийн оюутан сурагчдын тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг амжилттай зохион байгууллаа

2018-10-15

     10-р сарын 12-ны өдөр Монгол Улсын 2018 оны хичээлийн жилийн намрын улирлын их дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр болон “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөр, ЕБС-ийн сурагчдад зориулсан “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр болон хятад хэлийг шамдан суралцаж буй сурагчдыг дэмжих тусгай хөтөлбөрийн тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ Банк оф Чайна-ын Улаанбаатар дахь Тѳлѳѳлѳгчийн газарт ёслол тѳгѳлдѳр зохион байгуулагдлаа.

БНХАУ-с МУ-д суугаа Онц бѳгѳѳд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, БНХАУ-с МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын Аттеше Ли Вэй, Хятад, Монголын соёл боловсрол, нийгмийн сангийн гишүүдийн тѳлѳѳлѳл, тэтгэлэгт шалгарагсд болон тэдний гэр бүл, тэтгэлэгт оюутан сурагчид нь шалгарсан сургуулийн тѳлѳѳллүүд зэрэг 100 шахам тооны хүмүүс уг арга хэмжээнд оролцлоо. Арга хэмжээний үеэр сангаас тэтгэлэгт шалгарагсдад сертификат, мѳнгѳн шагналыг гардуулан ѳгч, энэ удаагийн тэтгэлэгт хѳтѳлбѳрт хандив ѳгсѳн аж ахуйн нэгжүүдийг дурдлаа.

    БНХАУ-с МУ-д суугаа Элчин сайдын яамны зүгээс Хятад, Монголын соёл боловсрол, нийгмийн санд ахин гучин мянган ам.долларын хандив ѳгѳх хамтын ажиллагааны гэрээг хоёр тал үзэглэлээ. Энэ удаагийн их дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчдын дунд зохиогдсон шалгалтын зарыг 9 сарын эхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан цацсан бөгөөд нийт 387 их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан сурагчид тѳрѳл бүрийн шалгалтад хамрагдсан байна.Үүний дотор 27 бага, дунд ангийн сурагчид “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөрт, 13 бага, дунд ангийн сурагчид “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр, 6 сурагчид “Ирээдүйн од” хятад хэлийг шамдан суралцаж буй сурагчдыг дэмжих тусгай хөтөлбөрт тэнцэн шалгарсан байна. Мѳн 21 оюутнууд “Тэргүүлэгч од” тэтгэлэгт шалгарсан байна. Иймд энэхүү мэдээллийг 10-р сарын 3-ны ѳдѳр сангийн вэбсайт болон фэйсбүүк, Ѳнѳѳдѳр сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан билээ.

    БНХАУ-с МУ-д суугаа Онц бѳгѳѳд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, “Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдалт урт удаан хугацааны харилцаатай сайн хѳршүүд, сайн найзууд, сайн түншүүд билээ. Ирэх жил бол Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох тул хоёр талаас уг үйл явдлыг тэмдэглэх олон арга хэмжээ зохион байгуулна. Хятадын зүгээс цаашид үргэлжлүүлэн Монгол ард түмний амьдрал, боловсрол, соёлыг хѳгжүүлэх ажлуудыг дэмжиж, Хятадын буцалтгүй тусламж, хѳнгѳлттэй зээлээр баригдаж буй сургууль, цэцэрлэг болон хүүхдийн эмнэлэг зэрэг тѳслүүдийг хэрэгжүүлж, Монголын ард түмэн, тэр дундаа залуусд олон бодит давуу талуудыг хүргэх болно гэлээ.

Элчин сайд Шин Хаймин үг хэлж буй нь

    Намрын улирал бол ургац хураах улирал, ѳѳрийн хичээл зүтгэл, хүчин чармайлтаар тэтгэлэг хүртсэн оюутан сурагчдад баяр хүргэхийн сацуу энэхүү тэтгэлэг бол БНХАУ-с МУ-д суугаа Элчин сайдын яам болон МУ дахь Хятадын хѳрѳнгѳ оруулалттай байгууллагуудын сэтгэл шингэсэн юм гэдгийг дурдлаа. Элчин сайд Шин Хаймин БНХАУ-с МУ-д суугаа Элчин сайдын яамыг тѳлѳѳлѳн Хятад, Монголын соёл боловсрол, нийгмийн санд хандив ѳгч, уг хандив нь Монгол сурагч, оюутануудыг Хятах хэл сурахад нь дэмжлэг болж, Хятад, Монгол хоёр ард түмний хоорон дахь ойлголцлыг нэмэгдүүлэхэд зарцуулагдна гэлээ.

Элчин сайд Шин Хаймин Элчин сайдын яамыг тѳлѳѳлж Санд хандив ѳргѳж буй нь

    Элчин сайд Шин Хаймин болон Дай Шингжүн дарга нар энэ удаагийн тэтгэлэгийн шалгаруулалтанд хандив өгсөн аж ахуйн нэгж, байгууллагад хүндэт өргөмжлөл олгов.

Элчин сайд Шин Хаймин хандив өгсөн аж ахуйн нэгж, байгууллагад хүндэт өргөмжлөл олгож буй нь

   Сангийн УЗ-ийн дарга Дай Шингжүн Монгол Улс дахь Хятадын ЭСЯ-нд Сангийн ажилд тууштай дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэрээр, “Ѳнгөрсөн 5 жилийн хугацаанд 10 удаагийн шалгалт, шагнал гардуулах ёслолыг амжилттай зохион байгуулсан ба энэ удаагийн тэтгэлгийн шалгаруулалт МУИСийн Күнзийн Институтээс гадна шинээр Дархан Цайхун Дунд сургуулийн тестийн байрыг нэмсэн нь тэндхийн оюутнуудад илүү дөхөм болсон бөгөөд нийт төсөв нь нэмэгдсэн. Элсэлтийн тоо жилээс жилд тогтсон 152 байдгийг 230 болгосон ба оюутнуудыхаа хятад хэлийг нэг түвшин илүү сайжруулахад анхаарах болсон” гэлээ. Мѳн урт хугацааны туршид хүчин чармайлт гаргасан сангийн гишүүд, Күнзийн институтын сайн дурын багш нар, сургуулиуд, хэвлэл мэдээллийнхэн хамтран ажилласанд чин сэтгэлийн талархлаа илэрхийлэв.

Сангийн УЗ-ийн дарга, Банк оф Чайна Улаанбаатар дахь Тѳлѳѳлѳгчийн газрын тэргүүн дэд Тѳлѳѳлѳгч  Дай Шингжүн үг хэлж байгаа нь

    Энэхүү ёслолын үеэр Ли Вэй хатагтай болон сангийн захирлууд ЕБС-ийн сурагчдад зориулсан “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр болон хятад хэлийг шамдан суралцаж буй сурагчдыг дэмжих тусгай хөтөлбөрийн тэтгэлэг, их дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудад шагнал олгов.

Ли Вэй хатагтай их дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрт 1-р байранд шайгарсан оюутанд шагналыг гардуулж байна

   Арга хэмжээний үеэр хандив өгсөн аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, шагналтан сурагчид ба тэдний эцэг эхчүүдийн төлөөлөл, сургуулийн төлөөлөгчид тус тусдаа үг хэлэв. Ма Ван Группын захирал хатагтай Дун Сүэ, хандивлагч компанийн төлөөлөгчдийн өмнөөс хэлсэн үгэндээ Ma Ван групп нь сангийн зүгээс хятад хэл суралцагч оюутнуудыг хятад хэл сурахад нь дэмжлэг үзүүлэхдээ маш их баяртай байна гэж хэллээ.

Ма Ван Группын захирал хатагтай Дун Сүэ үг хэлж буй нь

    Хүмүүнлэгийн Их Сургуулийн оюутан Хосбаяр Хятадын элчин сайдын яам, Сан, Банк оф Чайна, Күнзийн институтэд тусалж байгаад талархаж байгаагаа илэрхийлж, хятад талын хандив нь биднийг үргэлжлүүлэн суралцах хүсэл эрмэлзэлээ биелүүлэхэд нь тусалж, хятад хэл сурах урам зоригийг төрүүлсэн ба бүх анхаарал халамж тавьдаг хүмүүс, сангууд, багш нар, эцэг эхчүүдийн урам зоригт талархал илэрхийлж байна гэв.

Шагнал авсан оюутан Хосбаяр үг хэлж буй нь

    Хатагтай Хулан энэ шагналыг хүртсэн эцэг эхчүүдийн өмнөөс үг хэлсэн ба тэрээр өөрөө ѳмнѳ нь Хятадад сурч байсан бөгөөд одоо хүүхэд нь энэ шалгалтанд тэтгэлэг авчээ. Хатагтай Хулан илүү олон Монголын оюутнуудыг оролцуулах, сурагчдыг хятад хэлийг идэвхтэй сурах урам зориг өгөх, хоёр орны соёлын солилцоо, уламжлалт нөхөрлөлийг дэмжих, ирээдүйд хоёр ард түмний хооронд нарийн харилцаа холбоог бий болгохыг дэмжиж буй Санд талархал илэрхийлэв. Эцэг эхийн хувьд бид оюутнууд хятад хэл сурах орчныг сайжруулж хятад хэлний түвшнийг нэмэгдүүлэх болно гэлээ.

Хатагтай Хулан энэ шагналыг хүртсэн эцэг эхчүүдийн өмнөөс үг хэлж байна

    МУ-ын 23-р дунд сургуулийн захирал Цолмонбаатар шагнал авсан сургуулийг тѳлѳѳлѳн үг хэлж, сүүлийн жилүүдэд Монгол сургуулиуд Хятад хэлний сургалтанд илүү их анхаарал хандуулж, оюутнууд Хятад хэл сурах сонирхол нь улам нэмэгдэж байгаа бѳгѳѳд 23-р дунд сургууль нь Монголын гол гадаад хэлний сургууль юм. Одоогоор 1500 гаруй оюутан Хятад хэлний мэргэшлийн шалгалтанд тэнцсэн байна. Монгол оюутнууд цаашдаа Хятад хэл илүү сайн болж, Хятад, Монголын хоорондох боловсролын солилцоо ойртох болно гэдэгт итгэж байна гэлээ.

МУ-ын 23-р дунд сургуулийн захирал Цолмонбаатар үг хэлж буй нь

     Энэ удаад Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Ховд зэрэг газраас нийтдээ 2734 хүнийг сонгон шалгаруулсан. Сургууль, эцэг эхчүүдийн хүчтэй дэмжлэг дор улам олон Монголын ЕБС-ийн сурагчид Хятадын соёлд ихээхэн сонирхолтой болж байна. Дээрх төслүүдийн хүрээнд нийт 464 хүнийг шагнаж, 1,655,000 гаруй юанийн шагнал хүртээжээ. Тэтгэлэг олгох нь монгол оюутнуудад Хятад хэл сурахад урам зориг өгч, амьдралын боломж тааруу оюутнуудыг суралцахад маш их тусалсан билээ.

Тэтгэлэг авсан сурагчид болон Сангийн тѳлѳѳллүүд дурсгалын зураг авхуулсан нь


本网站由阿里云提供云计算及安全服务