中国国际广播电台报道:"Түмэн газрын цайны зам" соёлын өвийг хөгжүүлэх платформын нээлтийн ёслол болов

2018-09-24

"Түмэн газрын цайны зам" соёлын өвийг хөгжүүлэх платформын нээлтийн ёслол  болов

Хятад, Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сан, Монгол улс  дахь Хятадын Фүжянь мужийн бизнесийн холбоо, Фүжянь  мужийн Наньпин хотын залуу бизнес эрхлэгчдийн холбоо хамтран 9-р сарын 18-нд  Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд Хятад, Монголын "Түмэн газрын цайны  зам" соёлын өвийг хөгжүүлэх платформын нээлтийн ёслолыг зохион явууллаа.   

"Түмэн газрын цайны зам" соёлын өвийг хөгжүүлэх платформын нээлтийн ёслол  болов

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн,  соёлын зөвлөх Ли Вэй, Монголын УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Монголын Үндэсний  музейн дэд захирал И.Будбаяр, Хятад банкнаас Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн  газрын тэргүүн, Хятад, Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн  удирдах зөвлөлийн дарга Дай Шинжюнь, Хятад, Монголын хэл, соёл, боловсрол,  нийгмийн хөгжлийн сан, Монгол улс дахь Хятадын Фүжянь мужийн бизнесийн холбоо, Фүжянь мужийн Наньпин хотын залуу бизнес  эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагын 100 гаруй төлөөлөл нээлтийн арга хэмжээнд  оролцжээ.

"Түмэн газрын цайны зам" соёлын өвийг хөгжүүлэх платформын нээлтийн ёслол  болов

Нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр  хамаарагч Ян Чиндүн Хятад, Монголын "Түмэн газрын цайны зам" соёлын өвийг  хөгжүүлэх платформын нээлтийн арга хэмжээ Монгол улсад болж байгаад элчин сайд  Шин Хаймин болон ЭСЯ-ны нэрийн өмнөөс баяр хүргэжээ. Тэрээр, Хятад, Монгол хоёр  орны харилцаа сүүлийн жилүүдэд түргэн хөгжиж байгааг онцлоод: Хятадын Фүжянь муж  болон Улаанбаатар хот эрт үеэс “Түмэн газрын цайны зам”-ын чухал өртөө байсан  бөгөөд 300 жилийн дараа, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн эзэд энд хуран цугларч,  Хятад, Монголын "Түмэн газрын цайны зам" соёлын өвийг хөгжүүлэх платформын  нээлтийн ёслолыг хамтран зохион явуулж байгаад баяртай байна. Хятад, Монгол хоёр  орон Нэг бүс нэг зам санаачилгыг Хөгжлийн зам стратегитай холбох ажлыг эрчтэй  ахиулж байгаа түүхэн нөхцөлд, "Түмэн газрын цайны зам" соёлын өвийг хөгжүүлэх  платформ нь зоригтой нээх, хамтран ажиллах, хамтдаа ашиг олох гэсэн "Түмэн  газрын цайны зам"-ын үзэл санааг уламжлан хөгжүүлж, Хятад, Монгол хоёр орны  хүмүүнлэгийн салбар дахь солилцоо, эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын  ажиллагааны хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.  

"Түмэн газрын цайны зам" соёлын өвийг хөгжүүлэх платформын нээлтийн ёслол  болов

Монголын УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Түмэн газрын цайны зам" соёлын өвийг  хөгжүүлэх платформын нээлтийн ёслол Монгол улсад болж байгаад баяр хүргэв.  Тэрээр: Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний  айлчлал тогтмолжиж, хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоон,  эдийн засаг, худалдаа, соёл зэрэг олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа  байнга эрчимжин хөгжиж байна. Соёлын солилцоо нь сайн анд нөхдийг улам ойртуулж,  харилцан ойлголцол, итгэлцэл, хүндлэлийг төрүүлдэг юм. Хятад, Монгол, Орос 3  орны эдийн засгийн хонгил байгуулах хүрээнд, цайны замын энэ арга хэмжээ Монгол  улсад зохигдож байна. Ард иргэд хоорондын дипломат харилцаа нь хоёр орны  харилцаанд асар их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Ард иргэдийн дунд  цайны соёлыг түгээн дэлгэрүүлэх нь харилцан ойлголцох, хамтдаа хөгжихөд чухал ач  холбогдолтой юм гэжээ.

"Түмэн газрын цайны зам" соёлын өвийг хөгжүүлэх платформын нээлтийн ёслол  болов

Нээлтийн арга хэмжээний үеэр, зохион байгуулагчид Хятадын цайны соёлыг  нарийн дэлгэрэнгүй танилцуулж, Фүжянь мужийн Наньпин хотын залуу бизнес эрхлэгч,  “Тао Юаньмин цай судлалын хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-ийн  дарга Бин Гүйжюнь БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Монголын Үндэсний музей, Хятад,  Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн санд цайны үзмэрийг хандив  болгон бэлэглэж, Хятад, Монголын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн санд  мөнгө хандивласан байна.

"Түмэн газрын цайны зам" соёлын өвийг хөгжүүлэх платформын нээлтийн ёслол  болов

Зохион байгуулагчид нийгмийн хариуцлага өндөртэй, бүтээгдэхүүний чанарыг  эрхэмлэдэг цай үйлдвэрлэгчдийг тус платформынхоо хамтран ажиллагч түнш болгож,  Хятадын цайны олон төрлийн соёлыг Монгол улсад дэлгэрүүлэх зорилгоор Хятад,  Монголын "Түмэн газрын цайны зам" соёлын өвийг хөгжүүлэх платформыг зохион  явуулж байгаа бөгөөд энэ нь "Түмэн газрын цайны зам"-аар гүүр болгон, Хятад,  Монголын аж ахуйн нэгжүүдийн эрч хүчийг нэгтгэж, "Түмэн газрын цайны зам"-ын  соёлыг хамтдаа сэргээн хөгжүүлж, Нэг бүс нэг зам дагуу Хятад, Монгол, Оросыг  холбосон эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтад тус дэм болох зорилготой юм.  

"Түмэн газрын цайны зам" соёлын өвийг хөгжүүлэх платформын нээлтийн ёслол  болов

/Сэтгүүлч О.Дарамбазар, Б.Сэвжид нар  мэдээлэв/


本网站由阿里云提供云计算及安全服务