Монгол Хятадын “Түмэн газрын цайны зам”соёлын өвийг хөгжүүлэх платформын нээлтийн үйл ажиллагаа Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд зохион байгууллаа

2018-09-20

9 сарын 18-ны өдөр, Монгол Хятадын “Түмэн газрын цайны зам”соёлын өвийг хөгжүүлэх платформын нээлт болон бүтээгдэхүүний нээлтийн үйл ажиллагаа Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд боллоо. БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин зөвлөх ноён Ян Чин Дун, соёлын зөвлөх хатагтай Ли Вэй, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Банк оф Чайнагийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгч, Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн дарга ноён Дай Шин Жүн, Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн гишүүд төлөөлөгчид, Монгол Улс дахь Хятадын Фүжиэний худалдааны танхимын төлөөлөгчид, Фүжиэн мужийн Нанпин хотын залуу бизнес эрхлэгчдийн худалдааны танхимын төлөөлөгчид зэрэг 100 гаруй хүн тус нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Монгол Хятадын “Түмэн газрын цайны зам”соёлын өвийг хөгжүүлэх платформыг Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан, Монгол Улс дахь Хятадын Фүжиэний нийгэмлэг болон Фүжиэн мужийн Нанпин хотын залуу бизнес эрхлэгчдийн нийгэмлэг хамтран үүсгэн байгуулж байгаа бөгөөд тус платформдоо нийгмийн хариуцлага өндөртэй, бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэдэг цай үйлдвэрлэгчдийг хамтран нэгтгэж Монгол Улсад төрөл бүрийн цайны соёлыг сурталчлах ажлыг эхлүүлж байгаа юм. Сангаас нарийн шалгуур тавьж сонгосны эцэст Тао Юэн Мин цай судлалын хүрээлэнгийн цай олон бүтээгдэхүүн дундаас чанар, зэрэглэлээрээ тодрон гарч ирсэн тул сангийн анхны хамтран ажиллах цай үйлдвэрлэгч аж ахуйн нэгж болж байна. Энэ нь Вү И Шаний онц чанартай шахмал цайгаар дамжуулан Монгол Улсын цайны зах зээлд нэвтрэн орж, Хятадын цайны соёлыг Монголд сурталчлах замаар Монгол Хятадын ард олны соёлын солилцоог дэмжих зорилготой билээ.

Монгол Хятадын “Түмэн газрын цайны зам”соёлын өвийг хөгжүүлэх платформын нээлтийн үйл ажиллагаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин зөвлөх ноён Ян Чин Дун хэлсэн үгэндээ, “Түмэн газрын цайны зам” бол Монгол Хятад хоёр орны чухал эдийн засгийн зам төдийгүй хоёр орны соёлын харилцаанд маш чухал нөлөө үзүүлж байна хэмээлээ. Энэ удаагийн арга хэмжээ нь соёлыг түгээн дэлгэрүүлэх, бүтээгдэхүүний нээлтийн ажиллагаа, хандивын арга хэмжээг гэх мэт олон олон утга санаа агуулсан сайхан арга хэмжээ болж байна. Монгол Хятадын “Түмэн газрын цайны зам” соёлын өвийг хөгжүүлэх платформ нь түүх соёлын өргөн утга агуулгатай ба Монгол Хятадын хоёр орны хүмүүнлэг, эдийн засгийн харилцаанд шинэ хүчийг авчирна гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин зөвлөх ноён Ян Чин Дун үг хэллээ

УИХ-ын гишүүн Н.Оюундарь нь хэлсэн үгэндээ, Монгол Хятад хоёр орны дипломат харилцаа үүсч хөгжсөний 69 жилийн ой тохиож байгаа төдийгүй хоёр орны ард иргэд, засгийн газрын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаагаас гадна хоёр талын эдийн засаг, соёл урлагийн харилцаа ч мөн даган өсөн нэмэгдсээр байна. “Түмэн газрын цайны зам” бол соёлын харилцааны нэгээхэн хэсэг төдийгү хоёр орны ард иргэдийн харилцааны чухал гүүр нь болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь үг хэллээ

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн дарга ноён Дай Шин Жүн хэлсэн үгэндээ, энэхүү “Түмэн газрын цайны зам” өв соёлыг хөгжүүлэх платформыг үүсгэн байгуулсан гол утга учир нь эрт дээр үеийн өвөг дээдсийнхээ бий болгосон хүмүүнлэг, арилжаа бизнесийн үнэ цэнийг хойч үедээ өвлүүлэн хөгжүүлж, мөн “Нэг бүс нэг зам” стратегийн бодлого болон “Хятад Монгол Орос улсын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын хэрэгжүүлэлтэнд хувь нэмрээ оруулах нэгэн илрэл юм гэжээ.

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн дарга ноён Дай Шин Жүн үг хэллээ

Фүжиэн мужийн Нанпин хотын залуу бизнес эрхлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Сүн Фү хэлсэн үгэндээ, энх тайван, эв найрамдал, нээлттэй байдал, энэрэнгүй сэтгэл гэсэн тодотголтой Түмэн газрын цайны зам нь Хятад Монгол хоёр орны ард иргэдийн сэтгэлд маш сайхан дурсамжийг түүхнээ үлдээсэн байдаг. Түмэн газрын цайны зам нь дахин холбоогоо эхлүүлж, Хятад Монгол хоёр орны ард иргэдэд сайн сайхан ирээдүйг зөгнөж байна. Өнөөдрийн хувьд мөн бид Хятад цайгаар Монгол улсад байгаа найз нөхөдтэйгөө уулзах боломжийг олгож байна гэж дурьдлаа.

Тао Юань ХХК-ийн ТУЗ-ын дарга Бин Гүй Жүн нь Монголын Үндэсний музейд дурсгалын цайг бэлэглэлээ

Нээлтийн ажиллагааны үеэр Фүжиэн мужийн Нанпин хотын залуу бизнес эрхлэгчдийн нийгэмлэг, Тао Юань ХХК-ийн ТУЗ-ын дарга Бин Гүй Жүн нар БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яам, Монголын Үндэсний музей болон Хятад Монголын хэл соёл боловсрол нийгмийн хөгжлийн санд цуглуулгын цайг бэлэглэж, мөн санд хандив өглөө.

Тао Юань ХХК-ийн ТУЗ-ын дарга Бин Гүй Жүн нь санд хандив өглөө

    Мөн нээлтийн ажиллагааны өмнө сангийн гишүүн байгууллагууд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран уулзалт хурлыг зохион байгуулж, санал бодлоо солилцлоо.


本网站由阿里云提供云计算及安全服务