2018 оны намрын хичээлийн улирлын ЕБС-ийн сурагчдын тэтгэлэгт болон ивээн тэтгэх хөтөлбөр

2018-09-07

Нэг. Зохион байгуулагч

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан

Хоёр. Хамтран зохион байгуулагч

Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, МУИС-ийн Күнзийн Институт

Гурав. Сонгон шалгаруулалт

1)“Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр

1.Хамрах хүрээ:

Монгол Улс дахь Хятад хэлний хичээл заадаг улсын болон хувийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцдаг Монгол Улсын иргэншилтэй сурагчид оролцох боломжтой бөгөөд сургууль тус бүрээс бүртгүүлэх хүний тоо тус сургуульд хятад хэл сурдаг сурагчдын 5%-аас хэтрэхгүй байна.

2.Тэтгэлгийн тоо:

Монгол Улс даяар сонгон шалгаруулалт зохион байгуулан, босго оноо (60 оноо) давсан сурагчдын оноог харгалзан шилдэг оноо авсан нийт 30 сурагчийг шалгаруулна. Үүнд: бага ангийн сурагч 10 /1-6-р анги/, дунд ангийн сурагч 10 /7-9-р анги/, ахлах ангийн сурагч 10 /10-12-р анги/ байна.

3.Тэтгэлгийн хэмжээ:

Тус бүр 3000 юань (татварын өмнөх).

4.Тэтгэлгийн болзол:

(1)Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ эхний аравт ордог.

(2)Хятад хэл соёлд сонирхолтой, хятад хэл соёлын үйл ажиллагаа тэмцээнд идэвхтэй оролцдог.

2)“Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр

1.Хамрах хүрээ:

Хятад хэлний хичээл заадаг улсын ерөнхий боловсролын сургуульд суралцдаг Монгол Улсын иргэншилтэй ар гэрийн боломж тааруу сурагчид оролцох боломжтой бөгөөд сургууль тус бүрээс бүртгүүлэх хүний тоо тус сургуульд хятад хэл сурдаг сурагчдын 5%-аас хэтрэхгүй байна, мөн хятад хэл заадаггүйулсын сургуулийн сурагч тухайн сургуульдаа суралцдаг гэсэн тодорхойлолт болон ар гэрийн боломж таарууг батлах бичгийг сургуулиасаа авч хувиараа бүртгүүлж болно.

2.Тэтгэлгийн тоо:

Монгол Улс даяар сонгон шалгаруулалт зохион байгуулан, босго оноо (60 оноо) давсан сурагчдын оноог харгалзан нийт шилдэг оноо авсан 45 сурагчийг шалгаруулна. Үүнд: бага ангийн сурагч 15 /1-6-р анги/, дунд ангийн сурагч 15 /7-9-р анги/, ахлах ангийн сурагч 15 /10-12-р анги/ байна.

3.Тэтгэлгийн хэмжээ:

Тус бүр 2000 юань (татварын өмнөх).

4.Тэтгэлгийн болзол:

(1)Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ дээгүүр жагсдаг.

(2)Ар гэрийн боломж тааруу, өрхийн орлого доогуурт тооцогддог.

3)Нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөр

1.Хамрах хүрээ:

Хятад хэлний хичээл заадаг улсын ерөнхий боловсролын сургуульд суралцдагар гэрийн боломж тааруу Монгол Улсын иргэншилтэй сурагчид оролцох боломжтой бөгөөд сургууль тус бүрээс бүртгүүлэх хүний тоо тус сургуульд хятад хэл сурдаг сурагчдын 5%-аас хэтрэхгүй байх, мөн хятад хэл заадаггүй улсын сургуулийн сурагч тухайн сургуульдаа суралцдаг гэсэн тодорхойлолт болон ар гэрийн боломж таарууг батлах бичгийг сургуулиасаа авч хувиараа бүртгүүлж болно.

2.Тэтгэлгийн тоо:

Монгол Улс даяар сонгон шалгаруулалт зохион байгуулан, босго оноо (60 оноо) давсан сурагчдын оноог харгалзан нийт шилдэг оноо авсан 20 сурагчийг шалгаруулна. Үүнд: бага ангийн сурагч 10 /1-6-р анги/, дунд ангийн сурагч 5 /7-9-р анги/, ахлах ангийн сурагч 5 /10-12-р анги/ байна.

3.Тэтгэлгийн хэмжээ:

Тус бүр 1000 юань (татварын өмнөх)

4.Тэтгэлгийн болзол:

(1)Сурлагын дүн сайн.

(2)Ар гэрийн боломж тааруу.

Дөрөв. Сонгон шалгаруулах арга

1)Сонгон шалгаруулалтын болзол

1.Тэтгэлэгт хөтөлбөр

Сургууль тус бүрээс хятад хэл сурдаг нийт сурагчдын 5%-ийг сангаас зохион байгуулах нэгдсэн шалгалтад оролцуулж, шалгалтад тэнцсэн сурагчид дундаас хамгийн өндөр дүн авсан сурагчдыг сонгон шагнана.

2.Ивээн тэтгэх хөтөлбөр

(1)      Хятад хэл заадаг улсын сургууль тус бүрээс хятад хэл сурдаг нийтсурагчдын 5%-ийг шалгалтад бүртгүүлэх боломжтой ба сургуулиас ар гэрийн боломж тааруу гэсэн батламжийг гаргаж сангаас зохион байгуулах нэгдсэн шалгалтад оролцуулна;

(2)      Тэтгэлэгт оролцох болзлыг хангасан хятад хэл заадаггүй улсын сургуулийн сурагч сургуулиасаа ар гэрийн боломж тааруу гэсэн батламжийг авч хувиараа бүртгүүлж болно.

2)Шалгаруулалт

1.МУИС-ийн Күнзийн Институтээс шалгалтын нэгдсэн материалыг бэлтгэн зохион байгуулах ба сонгогдсон нэрсийг Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас баталгаажуулна.

2.Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас Монгол Улсын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тэтгэлэгт хөтөлбөр, ивээн тэтгэх хөтөлбөр болон нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөрт сонгогдон хамрагдсан нэрсийг зарлана.

Тав. Хугацаа

1)Бүртгэлийн хугацаа: 2018 оны 9-р сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн 18 цаг хүртэл. Заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд бүртгэхгүй болно.

2)Мандат олгох хугацаа болон хаяг

Улаанбаатар хот дахь шалгалтын байранд ирэх сурагчид: 2018 оны 9-р сарын 17-ноос 18-ны өдөр хүчин төгөлдөр бүхий бичиг баримттайгаа МУИС-ийн хичээлийн 2-р байрны 130 тоотод ирж мандатаа авна.

Дархан хот дахь шалгалтын байранд ирэх сурагчид: 2018 оны 9-р сарын 23-ны өдөр (шалгалт болох өдөрхүчин төгөлдөр бүхий бичиг баримттайгаа Дарханы Цайхун сургууль дээр ирж мандатаа авна.

3)Шалгалтын хугацаа: 2018 оны 9-р сарын 23-ны өдөр (Ням гарагт) 14:00-16:30

4)Шалгалт авах газар 1МУИС-ийн хичээлийн 2-р байр

Шалгалт авах газар 2Дарханы Цайхун сургууль

5)Шалгалтын дүнг зарлах өдөр одоохондоо тогтоогдоогүй: сангийн вебсайт, сангийн FACEBOOK, Күнзийн институтийн вебсайтаас харна уу.

Зургаа. Бүртгэл

1)Хятад хэлний хичээл заадаг сургуулиуд: нэгдсэн журмаар оролцох сурагчдын нэрсийг бүртгүүлнэ. Сургуулиуд 2018 оны 9-р сарын 13-ны өдрийн 18 цагаас өмнө оролцох сурагчдын нэрсийн жагсаалт, бичиг баримт, суралцаж буй тодорхойлолт, сургуулиас тодорхойлсон захидал (тамгатай), ар гэрийн боломж таарууг баталсан бичиг (ивээн тэтгэх хөтөлбөр болон нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөрт бүртгүүлж байгаа сурагчдад сургуулиас гаргаж өгөх) зэргийг сканердан pdf хэлбэрт шилжүүлж, шалгалтад оролцох сурагчдын мэдээллийгhttp://chn-mng-fdn.org/zlzq хаягаас урьдчилан татаж авсан EXCEL хүснэгт рүү оруулжхамтад нь cul_edu_boc@163.com цахим хаяг руу явуулна.

2)Хятад хэлний хичээл заадаггүй сургуулиуд: сурагчид хувиараа бүртгүүлнэ. 2018 оны 9-р сарын 13-ны өдрийн 18 цагаас өмнө иргэний үнэмлэхийн хуулбар, суралцаж буй тодорхойлолт, сургуулиасаа авсан ар гэрийн боломж таарууг баталсан бичиг, http://chn-mng-fdn.org/zlzq хаягаас урьдчилан татаж авч бөглөсөн EXCEL хүснэгтийн хамт cul_edu_boc@163.com цахим хаяг руу явуулна.

Цахимаар материалаа явуулах боломжгүй сурагчид (зөвхөн ивээн тэтгэх хөтөлбөр болон нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөрт хувиараа бүртгүүлж байгаа сурагчдад хамааралтай) бүрдүүлсэн материалаа цаасан хэлбэрээр Күнзийн Институт рүү шуудангаар эсвэл өөрийн биеэр хүргэж өгч болно. Материал хүлээж авах хугацаа 2018 оны 9 сарын 13-ны өдрийн 18:00 цаг хүртэл.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, МУИС-ийн 2 дугаар байр, 130 тоот.

Холбоо барих: Кан Ли 99962431, Заяа 99239244

Долоо. Холбогдох шаардлага:

1.Сургуулиуд өөрсдийн сурагчдын шалгалтад оролцох болзлыг хангаж буй эсэхийг баттай шалгана уу, худал мэдээлэл өгсөн тохиолдол илэрвэл тухайнсургуулийн цаашдын хөтөлбөрт оролцох эрхийг хасна.

2.Хүснэгтийг зохих журмын дагуу бөглөөгүй, заасан цахим хаяг руу материалаа илгээгээгүй, бүртгэлийн хугацаанаас хэтэрсэн зэрэг тохиолдолд бүртгэлийгхүчингүйд тооцно.

3.Нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдах болсон сурагчдын ар гэрийн байдлыг сангийн сайн дурын ажилчид очиж судлах бөгөөд худал мэдээлэл өгсөн болохыг мэдвэл тэтгэлэг авах эрхийг цуцална.

Найм. Энэхүү арга хэмжээнд Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан тайлбар хийх эрхтэй болно.

 

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан

Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар 

МУИС-ийн Күнзийн Институт            

2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр         

 


本网站由阿里云提供云计算及安全服务