2018 оны намрын хичээлийн улирлын оюутны тэтгэлэгт болон ивээн тэтгэх хөтөлбөр

2018-09-07

Нэг. Зохион байгуулагч

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан

Хоёр. Хамтран зохион байгуулагч

Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, МУИС-ийн Күнзийн Институт

Гурав. Сонгон шалгаруулалт

1)“Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр

1.Хамрах хүрээ:

Монгол Улс дахь Хятад хэлний хичээл заадаг улсын болон хувийн их дээд сургуулиудад суралцдаг Монгол Улсын иргэншилтэй оюутнууд оролцох боломжтой бөгөөд сургууль тус бүрээс бүртгүүлэх хүний тоо тус сургуульд хятад хэл сурдаг оюутны 5%-аас хэтрэхгүй байна.

2.Тэтгэлгийн тоо:

Монгол Улс даяар сонгон шалгаруулалт зохион байгуулан, босго оноо (60 оноо) давсан оюутнуудын оноог харгалзан шилдэг оноо авсан нийт 20 оюутныгшалгаруулна.

3.Тэтгэлгийн хэмжээ:

1-р байр 1 оюутан, 6000 юань (татварын өмнөх)

2-р байр 7 оюутан, 5000 юань (татварын өмнөх)

3-р байр 12 оюутан, 3000 юань (татварын өмнөх)

4.Тэтгэлгийн болзол:

(1)Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ эхний аравт ордог.

(2)Хятад хэл соёлд сонирхолтой, хятад хэл соёлын үйл ажиллагаа тэмцээнд идэвхтэй оролцдог.

2)“Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөр

1.Хамрах хүрээ:

Хятад хэлний хичээл заадаг улсын их дээд сургуулиудад суралцдаг Монгол Улсын иргэншилтэй ар гэрийн боломж тааруу оюутнууд оролцох боломжтой бөгөөд сургууль тус бүрээс бүртгүүлэх хүний тоо тус сургуульд хятад хэл сурдаг оюутны 5%-аас хэтрэхгүй байна, мөн хятад хэл заадаггүй улсын сургуулийн оюутан сургуулиасаа тодорхойлолт болон ар гэрийн боломж таарууг батлах бичгийг авч хувиараа бүртгүүлж болно.

2.Тэтгэлгийн тоо:

Монгол Улс даяар сонгон шалгаруулалт зохион байгуулан, босго оноо (60 оноо) давсан оюутнуудын оноог харгалзан шилдэг оноо авсан нийт 20 оюутныгшалгаруулна.

3.Тэтгэлгийн хэмжээ:

Тус бүр 3000 юань (татварын өмнөх)

4.Тэтгэлгийн болзол:

(1)Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ дээгүүр жагсдаг.

(2)Ар гэрийн боломж тааруу, өрхийн орлого доогуурт тооцогддог.

Дөрөв. Сонгон шалгаруулах арга

1)Сонгон шалгаруулалтын болзол

1.Тэтгэлэгт хөтөлбөр

Сургууль тус бүрээс хятад хэл сурдаг нийт оюутнуудын 5%-ийг сангаас зохион байгуулах нэгдсэн шалгалтад оролцуулж, шалгалтад тэнцсэн оюутнууд дундаас хамгийн өндөр дүн авсан оюутнуудыг сонгон шагнана.

2.Ивээн тэтгэх хөтөлбөр

(1)      Хятад хэл заадаг улсын сургууль тус бүрээс хятад хэл сурдаг нийт оюутнуудын 5%-ийг шалгалтад бүртгүүлэх боломжтой ба сургуулиас ар гэрийн боломж тааруу гэсэн батламжийг гаргаж сангаас зохион байгуулах нэгдсэн шалгалтад оролцуулна;

(2)      Тэтгэлэгт оролцох болзлыг хангасан хятад хэл заадаггүй улсын сургуулийн оюутан сургуулиасаа ар гэрийн боломж тааруу гэсэн батламжийг авч хувиараа бүртгүүлж болно.

2)Шалгаруулалт

1.МУИС-ийн Күнзийн Институтээс шалгалтын нэгдсэн материалыг бэлтгэн зохион байгуулах ба сонгогдсон нэрсийг Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас баталгаажуулна.

2.Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас Монгол Улсын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тэтгэлэгт хөтөлбөр, ивээн тэтгэх хөтөлбөрт сонгогдон хамрагдах болсон нэрсийг зарлана.

Тав. Хугацаа

1)Бүртгэлийн хугацаа: 2018 оны 9-р сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн 18 цаг хүртэл. Заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд бүртгэхгүй болно.

2)Мандат олгох хугацаа болон хаяг

Хугацаа: 2018 оны 9-р сарын 17-ноос 18-ны өдөр

Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 130 тоотод олгоно. Хүчин төгөлдөр бүхий бичиг баримттайгаа ирж авна.

3)Шалгалтын хугацаа: 2018 оны 9-р сарын 23-ны өдөр (Ням гарагт) 14:00-16:30

4)Шалгалт авах газар: МУИС-ийн хичээлийн 2-р байр

5)Шалгалтын дүнг зарлах өдөр одоохондоо тогтоогдоогүй: сангийн вебсайт, сангийн FACEBOOK, Күнзийн институтийн вебсайтаас харна уу.

Зургаа. Бүртгэл

1)Хятад хэлний хичээл заадаг сургуулиуд: нэгдсэн журмаар оролцох оюутнуудын нэрсийг бүртгүүлнэ. Сургуулиуд 2018 оны 9-р сарын 13-ны өдрийн 18 цагаас өмнө оролцох оюутнуудын нэрсийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбар, суралцаж буй тодорхойлолт, сургуулиас тодорхойлсон захидал (тамгатай), ар гэрийн боломж таарууг баталсан бичиг (ивээн тэтгэх хөтөлбөрт бүртгүүлж байгаа оюутанд сургуулиас гаргаж өгөх) зэргийг сканердан pdf хэлбэрт шилжүүлж, шалгалтадоролцох оюутнуудын мэдээллийг http://chn-mng-fdn.org/zlzq хаягаас урьдчилан татаж авсан EXCEL хүснэгт рүү оруулжхамтад нь cul_edu_boc@163.com цахим хаяг руу явуулна.

2)Хятад хэлний хичээл заадаггүй сургуулиуд: оюутнууд хувиараа бүртгүүлнэ. 2018 оны 9-р сарын 13-ны өдрийн 18 цагаас өмнө иргэний үнэмлэхийн хуулбар, суралцаж буй тодорхойлолт, сургуулиасаа авсан ар гэрийн боломж таарууг баталсан бичиг, http://chn-mng-fdn.org/zlzq хаягаас урьдчилан татаж авч бөглөсөн EXCEL хүснэгтийн хамт cul_edu_boc@163.com цахим хаяг руу явуулна.

Холбоо барих: Кан Ли 99962431, Заяа 99239244

Долоо. Холбогдох шаардлага:

1.Сургуулиуд өөрсдийн оюутнуудын шалгалтад оролцох болзлыг хангаж буй эсэхийг баттай шалгана уу, худал мэдээлэл өгсөн тохиолдол илэрвэл тухайнсургуулийн цаашдын хөтөлбөрт оролцох эрхийг хасна.

2.Хүснэгтийг зохих журмын дагуу бөглөөгүй, заасан цахим хаяг руу материалаа илгээгээгүй, бүртгэлийн хугацаанаас хэтэрсэн зэрэг тохиолдолд бүртгэлийгхүчингүйд тооцно.

Найм. Энэхүү арга хэмжээнд Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан тайлбар хийх эрхтэй болно.

 

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан

Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар 

МУИС-ийн Күнзийн Институт            

2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр         


本网站由阿里云提供云计算及安全服务