Сангийн зүгээс ширээний теннисний нѳхѳрсѳг тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

2018-08-26

        8-р сарын 25-ны ѳдѳр Talk Talk English сургуулийн урилгаар сангийн гишүүн байгууллагуудын ажилтнууд баг бүрдүүлэн Talk Talk English сургуулийн ажилтнуудтай ширээний теннисний нѳхѳрсѳг тэмцээнийг зохион байгууллаа.

        Уг тэмцээнд сангийн гишүүн болох Хятадын цѳмийн үйлдвэрлэлийн 22-р компаний Сиү Жаннань тэргүүн байрыг эзэлж, Хятадын Банкны Улаанбаатар дахь тѳлѳѳлѳгчийн газрын дэд тѳлѳѳлѳгч Ян Жиён дэд байранд шалгарч, сургуулийн сурагч гутгаар байрны шагнал хүртснээр энэ удаагийн тэмцээн амжилттайгаар ѳндѳрлѳлѳѳ. 

Тэмцээний үеэр ширүүн ѳрсѳлдѳѳн ѳрнѳж байна. 

    Сангийн гишүүн байгууллагуудын ажилнтуудын ажлаас гадуурх чѳлѳѳт цагийг зѳв зохистой ѳнгѳрүүлж, сан болон нийгмийн бусад салбарын байгууллагуудын харилцаа холбоог сайжруулахын тулд, жилийн хугацаанд сангийн зүгээс гишүүдийн хооронд тогтмол тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна, харилцан тэмцээнд урих шинэ арга барилаар Монгол улс дахь Хятад байгууллага, олон улсын байгууллага, томоохон аж ахуй нэгжүүдийн хооронд тѳрѳл бүрийн спортын нѳхѳрсѳг тэмцээнүүдийг зохион байгуулж байна. Энэ удаагийн ширээний теннисний нѳхѳрсѳг тэмцээн нь Олон улсын сагсан бѳмбѳгийн нѳхѳрсѳг тэмцээний дараах хоёр дахь бѳмбѳгѳн тѳрлийн нѳхѳрсѳг тэмцээн бѳгѳѳд ийм тѳрлийн тэмцээнүүд цаашид үргэлжлэн зохион байгуулагдах болно.          

Talk Talk English сургуулийн захирал шагнал гардуулж байна.


本网站由阿里云提供云计算及安全服务