Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сангийн 2018 оны хоёр дугаар Удирдах Зөвлөлийн хурлыг зохион байгууллаа

2018-08-13

8-р сарын 10-ны өдөр Сангийн 2018 оны хоёр дугаар Удирдах Зөвлөлийн хурал “Мөнхийн баян гал” ХХК-нд зохион байгуулагдаж, Сангийн УЗ-ийн дарга Дай Шингжүн, Байнгын зөвлөлийн дарга Ян Жиюн, Хяналтын зөвлөлийн дарга Бай Дунжи, Гүйцэтгэх удирдлага Тиан Хүмин, Жин Жимин, Вү Шиаоли, Луо Зэнлун, Жиан Бинбин болон Ван Сиүжи, Дун Шүэ, Син Лэй зэрэг удирдах түвшний төлөөлөгч нар энэхүү хуралд оролцлоо.   

Хурлыг сангийн Байнгын зөвлөлийн дарга Ян Жиюн хөтлөн явуулсан бөгөөд Сангийн УЗ-ийн дарга Дай Шингжүн “Цэнхэр шувуу” шүлгийн хэсгээс иш татан, сангийн гишүүдэд эх нутгаасаа хол ажиллаж хөдөлмөрлөн халуун сэтгэлээр нийгмийн сайн сайхны үйлсийг зохион байгуулж, сангийн үйл ажиллагааг дэмжиж ажилладагт талархал илэрхийллээ.

Хурлын эхэнд сангийн өнгөрсөн хагас жилийн үйл ажиллагааг дурдан, сангийн анхдугаар УЗ-ийн хурлаар хэлэлцсэн ажлуудын биелэлтэнд дүгнэлт хийлээ. Гүйцэтгэх захирлууд тус бүр “Санхүүгийн журам”, “Мэдээлэл өгөх ажлын төлөвлөгөө”, “Тэтгэлэгт хөтөлбөрийн журам”, “2018 оны Дулаан өвөл төслийн удирдамж”, “Бизнес хамтын ажиллагааны журам”, “Бизнесийн хөгжлийг дэмжих төвийн журам”, “Сангийн хандивын төслийн журам” зэрэг удирдлагын системд идэвхтэйгээр санал дүгнэлтээ өгснөөр холбогдох журмуудыг эцсийн байдлаар өөрчлөлт оруулан баталлаа. Хуралд оролцсон төлөөллүүд “2017 оны сангийн санхүүгийн аудитын дүгнэлт”-ийг хэлэлцэн батлахын сацуу уг дүгнэлтийг сайжруулах санал гаргалаа. Сангийн нарийн бичгийн албанаас “Байгууллагын соёлын гарын авлага” гаргах ажлын явцыг танилцуулан, УЗ-ийн гишүүдийг “Байгууллагын соёлын гарын авлага”-ыг боловсруулах ажилд санал зөвлөмж өгөхийг хүсэн хэлэлцсний үндсэн дээр агуулгыг сайжруулсан байна.

Мөн энэ удаагийн хуралдаанаар УЗ-ийн гишүүд сангийн Дэд захирлын орон тоог нэмж, Дэд нарийн бичгийн орон тоог хасах саналыг дэмжин баталлаа.  


本网站由阿里云提供云计算及安全服务