Сангийн сагсан бөмбөгийн талбайд иж бүрэн засвар хийж ашиглалтанд орууллаа

2018-06-15

    Зайсанд байрлах Сангийн сагсан бөмбөгийн талбайн засварын ажил амжилттай дуусч албан ёсоор ашиглалтанд орлоо. Уг засварын ажлыг Мөнхийн Баян гал ХХК, Сэнтири Лэндмарк ХХК хамтран бүрэн хэмжээний тусламжаар хийж гүйцэтгэлээ. Засвар нь дууссан талбай өдөр тутмын тэмцээн болон дасгал сургуулилтны шаардлагад нийцэхээс гадна өвлийн улиралд ус хөлдөөн мөсөн гулгуурын талбай болгон ашиглах боломжтой. Энэхүү талбай нь цаашид Сангийн гишүүн байгууллага болон хувь хүмүүс, “Нэг зам, нэг бүс”санаачлагын том байгууллагуудын клубын гишүүдэд ашиглахад нээлттэй байх болно. 

       6-р сарын 9-ний өдөр Сангийн гишүүн байгууллагуудын ажилтнуудаас хамтран бүрдүүлсэн 2 баг тус бүр Talk Talk English сургалтын төвийн А, В багуудтай тэмцээн зохион өрсөлдсөн юм. Энэ удаагийн тэмцээнээр Сангийн 2018 оны олон улсын нөхөрсөг тэмцээнийг эхлүүлж байгаа юм. 

       Гишүүн байгууллагуудын ажлаас гадуурх соёлын солилцооны үйл ажиллагааг баяжуулж, Санг нийгмийн бусад байгууллагуудтай хамтрахад түлхэц болгох үүднээс энэ жилдээ багтаан Сангийн зүгээс гишүүд хоорондын тэмцээн зохион байгуулахаас гадна, тэмцээний арга барилыг шинэчлэн, нөхөрсөг тэмцээн байдлаар Монгол улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагууд, олон улсын байгууллагууд болон томоохон хэмжээний байгууллагуудын хооронд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнүүдийг зохион байгуулах болно.   


本网站由阿里云提供云计算及安全服务