Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сан 2018 оны МУИС-ийн“Мөрөөдлийн амжилт”тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа

2018-06-09

        Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сан 2018 оны МУИС-ийн “Мөрөөдлийн амжилт” тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээг 6-р сарын 8-ны өдөр МУИС-ийн байранд ёслол төгөлдөр зохион байгууллаа. МУИС-ийн дэд захирал Б.Очирхуяг, МУ-ын Нийгэмлэгийн захирал Жин Жи Мин, МУИС-ийн Күнзийн институтийн Хятад талын захриал Жүн Жүнь Ли, Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сангийн төлөөлөл, Дун Ян Бизнес Эрхлэгчдийн Холбооны төлөөлөл, тэтгэлэгт шалгарсан оюутнууд зэрэг зочид төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцлоо.

        Сургуулиас нэр дэвшүүлэх болон нэгдсэн шалгалт авах зэрэг үе шаттайгаар сонгон шалгаруулалт явуулж 3 оюутан тус бүр 1 сая 20 мянган төгрөгийн шагнал хүртсэн бөгөөд энэхүү “Мөрөөдлийн амжилт” тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтийг МУ-ын Дун Ян Бизнес Эрхлэгчдийн Холбоо болон холбооны захирал сүүлийн 4 жил дараалан МУИС-ийн нийт 16 оюутанд олгосон байна.

        Тэтгэлэг гардуулах арга хэмжээг МУИС-ийн Күнзийн институтийн Хятад талын захриал Жү Жүнь Ли хөтлөн явуулсан ба МУ-ын Дун Ян Бизнес Эрхлэгчдийн Холбооны захирал Жин Жи Мин тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад сертификат, шагналыг гардуулж өглөө. Энэ үеэр Жин Жи Мин: “Монгол улс дахь Дун Яны Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд удаан хугацаанд Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сангаас зохион байгуулдаг нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. 4 жилийн хугацаанд Дун Ян Бизнес Эрхлэгчдийн Холбоо МУИС-ийг сонгон тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж, МУИС болон Күнзийн Институтийн нэр хүнд, чанарыг үнэлэн хамтдаа гар гараасаа хөтлөлцөн Монгол улсын Хятад хэлний боловсролын талбарт хувь нэмрээ оруулж байгаа нь Хятад, Монгол хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны багана болсон боловсон хүчнийг дэмжснээр хоёр улсын найрамдал, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой юм.

Дун Ян Бизнес Эрхлэгчдийн Холбооны захирал Жин Жи Мин  тэтгэлэгт хөтөлбөрт 

шалгарсан оюутанд шагнал гардуулж дурсгалын зураг татуулж байна. 

        МУИС-ийн оюутан Энхмаа тэтгэлэг гардаж авахдаа Дун Ян Бизнес Эрхлэгчдийн Холбоо, Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сан, Күнзийн Институтийн хамт олны тусламж, дэмжлэгт талархал илэрхийлэн, цаашид улам их хичээнгүйлэн суралцаж, Хятад, Монгол хоёр улсын найрамдлын элч болно хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

        МУИС-ийн дэд захирал Б.Очирхуяг МУ-ын Дун Ян Бизнес Эрхлэгчдийн Холбоонд Талархлын бичиг гардуулж үг хэлэхдээ, МУ-ын Дун Ян Бизнес Эрхлэгчдийн Холбоо жилийн жилд МУИС-ийг дэмжиж ажилладагт болон Дун Ян Бизнес Эрхлэгчдийн Холбоо болон гишүүн компаниудын нийгмийн хариуцлагын сайн үйлсэд талархал дэвшүүлсэн юм.

МУИС-ийн дэд захирал Б.Очирхуяг МУ-ын Дун Ян Бизнес Эрхлэгчдийн Холбоонд Талархлын бичиг гардуулж байна.

        Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн сан нь 2015 онд “Мөрөөдлийн амжилт” тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Тэргүүлэгч од” болон “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрүүдээс гаднах Монгол улсын хятад хэл соёлын бус мэргэжлээр суралцаж буй оюутнуудаас жил бүр шилдэг оюутнуудыг сонгон шалгаруулж 3000 юанийн (татварын өмнөх) шагнал олгодог бас нэгэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү тэтгэлгийн сангийн хандивлагчид нь Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сангийн гишүүд байдаг бөгөөд уг тэтгэлэгт хөтөлбөр нь сангийн тэтгэлгийн сангийн төрөл зүйлийг баяжуулж, тэтгэлэгт хамрагдах оюутнуудын хүрээг тэлж, олон олон шилдэг оюутнуудад боломж олгож байна.

    Одоогийн байдлаар уг тэтгэлэгт хөтөлбөр МУИС, МУБИС, Отгонтэнгэр Их Сургууль гэсэн 3 сургуульд хэрэгжиж, энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөртэй нийлээд нийт 28 оюутанд тэтгэлэг олгоод байна. 


本网站由阿里云提供云计算及安全服务