Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн сангийн 2018 оны Монгол Улсын бага дунд ангийн сурагчдад зориулсан хаврын улирлын “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивэээн тэтгэх хөтөлбөрийн арга хэмжээ

2018-04-30

4-р сарын 27-ны өдөр, Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн 2018 оны бага дунд ангийн сурагчдад зориулсан “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийн тэтгэлэг олгох арга хэмжээг Банк оф Чайна УБ дахь төлөөлөгчийн газарт амжилттай зохион байгууллаа. БНХАУ-аас МУ-д суугаа бүрэн эрхт ноён элчин сайд Шин Хай Мин, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх Ли Вэй, улс төрийн зөвлөх Ли Ян Жүн, Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбооны тэргүүн Бай Шуан Жан, Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн УЗ-ийн дарга Дай Шин Жүн, Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сангийн гишүүн байгууллагуудын төлөөлөл болон хэвлэл мэдээлэлийн төлөөлөл, сурагчид, багш нар, эцэг эхчүүд нийт 100 гаруй хүн энэхүү арга хэмжээнд оролцлоо.

Энэ удаагийн арга хэмжээг сангийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Күнзийн институтийн Хятад талын захриал Жүн Жүн Ли хөтлөн явуулсан ба “Мөрөөдлийн од”, “Ирээдүйн од” хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, тэтгэлэг хүртсэн сурагчдад өргөмжлөлийг гардуулсан юм. Мөн арга хэмжээний төгсгөлд, хандив өргөсөн сангийн гишүүн байгууллага, аж ахуй нэгжүүдэд талархал дэвшүүллээ. Мөн элчин сайд Шин Хай Мин, тэтгэлэг хүртсэн сурагчдын төлөөлөл, эцэг эхийн төлөөлөл, сургуулийн төлөөлөл, хандив өгсөн байгууллагын төлөөлөл, сангийн УЗ-ийн дарга зэрэг хүмүүс арга хэмжээний үеэр үг хэлж, сэтгэгдлээ хуваалцлаа.

Элчин сайд Шин Хай Мин хэлсэн үгэндээ, саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, 2018 оны Бо Ао Азийн форумд оролцох үеэр хоёр орны төрийн удирдлагууд нилээдгүй зүйлүүд дээр санал нэгдэж, амжилттай айлчлал хийсэн билээ. Ши дарга Бо Ао Азийн форумын нээлтийн арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ, Хятадын талын хаалга хаагдахгүй, харин эсрэгээрээ улам нээлттэй байх болно гэдгийг зарласан. Энэ жил бол өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилийн ой, 40 жилийн турш БНХАУ-ын бүхий л хөрш орнууд хөгжиж, олон улс дахь нөлөөлөл улам бүр нэмэгдсээр байгаа төдийгүй Хятадын тал цаашид хөрш орнуудтайгаа харилцаагаа улам бүр бэхжүүлж, хамтдаа хөгжих болно гэдгийг онцолсон. Иймээс бид бүхэн Ши даргийн үзэл бодлыг хичээнгүйлэн дагаж мөрдөн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр гарын үесэр зурж, гэрээлсэн ажил хэргүүдийг Монголын талтай хамтран хэрэгжүүлж, Хятад Монгол хоёр орны хамтын ажиллагааг ахин нэг шатаар ахиулахын тулд ажиллах болно хэмээлээ.

Мөн элчин сайд хэлсэн үгэндээ, Хятад Монгол хоёр орон бол уул усаараа холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн хамтрагч юм. 2018 он хоёр орны харилцааны томоохон жил байх бөгөөд Хятадын тал Монгол улсын ард иргэд, соёл боловсролын харилцааны хөгжлийн тал дээр үргэлжлүүлэн ажиллаж, Хятадын талын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр сургууль, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг зэрэг ард иргэдийн аж амьдрал тус нэмэр болохуйц төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, Монгол улсын ард иргэд, залуучуудад тус нэмэр хүргэсээр байх болно. Иймд Хятадын тал хоёр орны бодитой хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, Монголын ард иргэдийг аз жаргалтай, сайхан амьдруулахад туслах юм.

Шин Хай Мин элчин сайд сангийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж, сангийн зохион байгуулж буй арга хэмжээнүүд бол хүмүүнлэгийн харилцаа болон хоёр орны ард иргэдийн найрамдалт харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв. Элчин сайд сурагчдад урам зориг өгч, хятад хэлийг улам сайн сурч, Хятад Монгол хоёр талыг харилцан сайтар ойлголцож, хоёр орны ард иргэдийн харилцааг ойртуулсан элч нь байгаарай хэмээн ерөөлөө.

Сангийн УЗ-ийн дарга Дай Шин Жүн нь хэлсэн үгэндээ, тэтгэлэг хүртсэн сурагчид, эцэг эхчүүд, багш нарт баяр хүргэж, ийм нөр их хичээнгүй сурч байгаа хүүхдүүдийг хараад Монгол улсын ирээдүй улам илүү хөгжин дэвшинэ гэдэг итгэлтэй байна. Энэ жил Улаанбаатар хотод хавар эрт айлчлан ирлээ, хавар бол үр тариа тарьдаг улирал, хаврын тариалалт сайн байвал бид намар цагт арвин их ургац авч чадна. Сурагчдын хувьд бол яг л энэ цаг үе яг л жилийн дөрвөн улирлын нэг хавар мэт байдаг. Сурагч бүр өөрийн ирээдүйн хүсэл мөрөөдөл зорилгын төлөө үр тариагаа тарьж эхэлж байна. Харин багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдийн халамж хайр, сангийн гишүүн байгууллагуудаас өгч буй дэмжлэг туслалцаа бол яг л нар мэт сурагчдад маань хэрэгтэй. Иймд энд хуран цугласан бүх л сурагчдаа цаашид улам илүү хичээнгүйлэн суралцаж, эцэг эх, багш, сангийн ах эгч нарынхаа итгэлийг даан, ирээдүйн Монгол улсын томоохон бүтээн байгуулалтанд гар бие оролцож, Хятад Монгол хоёр орны найрамдалт хамтын ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна хэмээлээ. Мөн тэрээр сангийн нэрийн өмнөөс БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны дэмжлэг туслалцаанд талархал илэрхийлэхийн сацуу урт хугацаанд сангийн ажлыг дэмжин ажилладаг гишүүн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэнд талархал дэвшүүллээ.

Арга хэмжээний үеэр, хандив өргөсөн байгууллагуудын төлөөлөл, тэтгэлэг хүртсэн сурагчид болон эцэг эхчүүдийн төлөөлөл үг хэллээ. Сангийн гүйцэтгэх удирдлагын дарга, “Юн Тун Чан Ши Жи Ди Биао ХХК”-ийн ерөнхий захирал ноён Луо Зэн Лун хэлсэн үгэндээ, Сангийн гүйцэтгэх удирдлагын хувьд бага ч гэсэн хувь нэмрийг сангийн үйл ажиллагаанд хандивлаж байгаадаа баяртай байна. Манай байгууллага нийгмийн харицлагаа сайн биелүүлж, өөрсдийн сайхан сэтгэлийг бага ч болов илэрхийлэхийг зорьсон юм. Хятад Монголын харилцаа шинэ түүхэн шатанд явж байна, Монгол улсын эдийн засаг эргэн сэргэж байгаа бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгууллагууд бид Монгол улсын эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн хувв нэмрийг оруулахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.

Тэтгэлэг хүртсэн сурагчдын төлөөлөл, эцэг эхийн төлөөллүүд хэлсэн үгэндээ. Сангаас зохион байгуулж буй “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр бол сурагчдын сурлагын үр дүн, хятад хэл сурах хүсэл эрмэлзлэлийг улам бүр нэмэгдүүлж, олон олон сурагчдал урам зориг хайрласан билээ. Сургуулийн төлөөлөл хэлсэн үгэндээ, Хятад Монголын хэл соёл, боловсрол нийгмийн хөгжлийн сангийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол сурагчдын хятад хэл сурах хүсэл зоригийг улам бүр нэмэгдүүлдэг тэтгэлэгт хөтөлбөр юм хэмээн онцлон хэлсэн байна.  


Энэ удаагийн сонгон шалгаруулалт 3-р сарын 11-ны өдөр амжилттай болж өндөрлөсөн ба нийт 255 сурагчид өөр өөр шалгалтын хэсэгт хувиарлагдан шалгалтанд оролцсон. Үүнээс 31 сурагч “Мөрөөдлийн од” тэтгэлэг, 7 сурагч “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрт хамтрагдсан байна. Эдгээр сурагчдад татварын өмнөх дүнгээр 3000 юанийн тэтгэлэг, тэтгэмж олголоо. Дээрхи бүх мэдээллийг 3-р сарын 19-ний өдөр сангийн сайт, фэйсбүүк хуудас, ikon мэдээллийн сайтуудаар олон нийтэд зарласан болно.

Энэ удаагийн хөтөлбөрийг оролцуулан 2014 оны 8-р сарын 23-ны өдөр анхны шалгаруулалт болсоноос хойш сангаас амжилттайгаар 8 удаагийн тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан ба Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Ховд зэрэг газраас нийт 2347 сурагчид оролцож нийт 304 сурагчдад 1 сая гаруй юанийн тэтгэлэг олгоод байна. Үүнээс гадна оюутнуудад зориулсан “Тэргүүлэгч од”, “Ирээдүйн эзэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба 2015 оноос эхлэн нийт 4 удаагийн “Тэргүүлэгч од” “Ирээдүйн эзэд” хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж 385 оюутнууд оролцсоноос 88 оюутан 3000-10000 юанийн тэтгэлэг авсан ба нийт 410,000 юанийг тэтгэлэг олгоод байна. 2015 онд тусгай “Ирээдүйн амжилт” тусгай тэтгэлэгийг хэрэгжүүлж 3 жилийн хугацаанд 25 оюутанд 85,000 юанийн тэтгэлэг олгосон. Дээрх тэтгэлэгүүдэд нийтдээ 1,5 сая юань болоод байна.

Сан нь цаашид тэтгэлгийн хөтөлбөрүүдээ улам боловсронгуй болгож, хичээнгүйлэн ажиллаж, олон олон айл өрх, сурагчлад хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тус нэмэр болж, Хятад Монгол хоёр орны соёлын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах болно


本网站由阿里云提供云计算及安全服务