2017 оны намрын хичээлийн жилийн дунд сургуулийн сурагчдын тэтгэлэгт хөтөлбөр болон ивээн тэтгэх хөтөлбөр

2017-09-05

2017 оны намрын хичээлийн жилийн дунд сургуулийн

сурагчдын тэтгэлэгт хөтөлбөр болон ивээн тэтгэх хөтөлбөр

 

Нэг. Зохион байгуулагч:  Монгол-Хятадын хэл соёл боловсорлын сан

Хоёр. Хамтран зохион байгуулагч:  Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, МУИС-ийн Күнзийн Институт

Гурав. Сонгон шалгаруулалт

Тэтгэлэгт хөтөлбөр

1.          Хамрах хүрээ: Хятад хэлний хичээл заадаг улсын болон хувийн бүрэн дунд сургуулиудын Монгол Улсын иргэншилтэй сурагчид

2.          Тэтгэлгийн тоо: МУ даяар нэгдсэн шалгалт явуулж, тэнцсэн сурагчдаас (60 онооноос дээш авсан) сонгож, нийт 30 сурагч шалгаруулна. Үүнд: бага ангийн сурагч 10 /1-6-р анги/, дунд ангийн сурагч 10 /7-9-р анги/, ахлах ангийн сурагч 10 /10-12-р анги/

3.          Тэтгэлэгийн хэмжээ: Тус бүр 3000 юань (татварын өмнөх)

4.          Тэтгэлэгийн болзол:

(1) Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа мөн тухайн түвшиндээ эхний 10 дотор ордог байх

(2) Хятад хэл, соёлыг судлах, суралцах эрмэлзэлтэй, аливаа хятад хэл соёлын тэмцээн, арга хэмжээнд идэвхитэй оролцдог байх

Ивээн тэтгэх хөтөлбөр

1. Хамрах хүрээ: Хятад хэлний хичээл заадаг улсын бүрэн дунд сургуулиудын Монгол Улсын иргэншилтэй сурагчид

2.Тэтгэлгийн тоо: МУ даяар нэгдсэн шалгалт явуулж, тэнцсэн сурагчдаас (60 онооноос дээш авсан) сонгож, нийт 30 сурагч шалгаруулна. Үүнд: бага ангийн сурагч 10 /1-6-р анги/, дунд ангийн сурагч 10 /7-9-р анги/, ахлах ангийн сурагч 10 /10-12-р анги/

3.Тэтгэлэгийн хэмжээ: Тус бүр 3000 юань (татварын өмнөх)

4.Тэтгэлэгийн болзол: (1)Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ дээгүүр жагсдаг, (2)Ар гэрийн боломж тааруу, өрхийн орлогын түвшин доогуурт тооцогддог.

5.        Шалгаруулах арга

(1) Сургууль тус бүр хятад хэл сонгон суралцдаг нийт сурагчдын 5 хүртэлх хувийг нэр дэвшүүлж Күнзийн институтээс зохион байгуулж буй шалгалтанд оруулж болно.

(2) Күнзийн Институтээс шалгалтыг зохион байгуулж, сонгогдсон сурагчдын мэдээллийг Монгол Хятадын хэл Соёл Боловсролын Санд хүргүүлж эцсийн дүнг гаргана

(3) Шалгаруулалтын эцсийн дүнг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана

6.  Хугацаа:

(1)     Бүртгэлийн хугацаа: 2017 оны 9-р сарын 7-ны өдрөөс 8-ны өдрийн 18:00 цаг хүртэл бүртгэнэ. Хоцорсон сурагчдыг бүртгэхгүй болохыг анхаарна уу.

(2)     Шалгалтанд оролцох мандат авах хугацаа: 2017 оны 9-р сарын 14-ны өдөр

(3)     Мандах авах хаяг: МУИС-ын хичээлийн 2-р байр 130 тоот

(4)     Шалгалт авах хугацаа: 2017 оны 9-р сарын 17-ний өдөр (Ням гарагт) 14:00-16:30 хооронд

(5)     Шалгалт болох газар: МУИС-ын хичээлийн 2-р байр

(6)     Дүнг зарлах хугацаа: 2017 оны 9-р сарын 25-ны өдөр (Даваа гарагт)

7.      Мэйл хаягаар бүртгүүлэх:

Сургуулиуд 2017 оны 9-р сарын 8-ны өдрийн 18:00 цагаас өмнө сурагчдын нэрсийн жагсаалт, иргэний үнэмлэх, төрсөний гэрчилгээ болон сургуулийн тодорхойлолтыг (тамгатай) сканнердан cul_edu_boc@163.com хаягруу явуулна уу.

Сурагчдын мэдээллийг заасан бүртгэлийн хүснэгтэн дээр бөглөж, EXCEL хэлбэрээр дээрхи мэйл хаяг руу илгээх ба цаасан материалыг холбогдох дарааллын дагуу бүртгэлийн хэсэгт авчирч өгнө үү.

8.           Холбогдох шаардлагууд:

(1)     Сургуулиуд шалгалтанд оролцож байгаа сурагчдын мэдээллийг сайтар нягталж үзэх ба хэрвээ холбогдох мэдээлэл нь хуурамч болох нь тогтоогдвол шалгалтанд оролцох эрхийг хасах болно.

(2)        Заасан бүртгэлийн хүснэгтийг бөглөөгүй, тогтсон мэйл хаяг руу илгээгүй, бүртгэлийн хугацаа дууссанаас хойш явуулсан бүх материалыг хүчингүйд тооцох болно.

9.           Монгол-Хятадын хэл соёл боловсорлын сан нь энэхүү үйл ажиллагаанд тайлбар хийх эрхтэй болно.

 

 

Монгол-Хятадын Хэл Соёл Боловсорлын Сан

Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар

МУИС-ийн Күнзийн Институт

2017 оны 9-р сарын 4-ний өдөр


本网站由阿里云提供云计算及安全服务