2017 оны намрын хичээлийн жилийн Оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон ивээн тэтгэх хөтөлбөр

2017-09-05

2017 оны намрын хичээлийн жилийн

Оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон ивээн тэтгэх хөтөлбөр

 

Нэг. Зохион байгуулагч: Монгол-Хятадын хэл соёл боловсорлын сан

Хоёр. Хамтран зохион байгуулагч: Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, МУИС-ийн Күнзийн Институт

Гурав. Сонгон шалгаруулалт

Тэтгэлэгт хөтөлбөр

1.           Хамрах хүрээ: Хятад хэлний хичээл заадаг улсын их дээд сургуулиуд (улсын болон хувийн)

2.           Тэтгэлэгийн тоо: Улс даяар нэгдсэн шалгалт явуулж, тэнцсэн оюутнуудаас (60 онооноос дээш авсан) сонгож, МУ даяар нийт 12 оюутан шалгаруулна.

1-р байр 1 оюутан, 10000 юань(татварын өмнөх)

2-р байр 3 оюутан, 8000 юань(татварын өмнөх)

3-р байр 8 оюутан, 5000 юань(татварын өмнөх)

3.        Тэтгэлэгийн болзол:

(1) Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ эхний аравт ордог байх

(2) Хятад хэл соёлд сонирхолтой, хятад хэл соёлын үйл ажиллагаа тэмцээнд идэвхитэй оролцдог байх

Ивээн тэтгэх хөтөлбөр

1.           Хамрах хүрээ: Хятад хэлний хичээл заадаг улсын их дээд сургуулиуд

2.           Тэтгэлэгийн тоо: Улс даяар нэгдсэн шалгалт явуулж, тэнцсэн оюутнуудаас (60 онооноос дээш авсан) сонгож, МУ даяар нийт 20 оюутан шалгаруулна. Тус бүр 3000 юань (татварын өмнөх)-ийн тэтгэмж олгоно.

3.        Тэтгэлэгийн болзол: Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ дээгүүр жагсдаг, Ар гэрийн боломж тааруу, өрхийн орлогын түвшин доогуурт тооцогддог.

4.           Шалгаруулалт:

(1)        МУИС-ийн Күнзийн Институтээс шалгалтын тестийг боловсруулах ба шалгалтын ерөнхий хэлбэр болон түвшин HSK6 зэрэгтэй дүйцэхүйц байна.

(2)        Сонгогдсон оюутнуудын мэдээллийг Монгол-Хятадын хэл соёл боловсорлын санд хүргүүлж эцсийн дүнг гаргана

(3)        Шалгаруулалтын эцсийн дүнг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана

5.           Хугацаа:

(1)        Бүртгэлийн хугацаа: 2017 оны 9-р сарын 7-ны өдрөөс 8-ны өдрийн 18:00 цаг хүртэл бүртгэнэ. Хоцорсон оюутанг бүртгэхгүй болохыг анхаарна уу.

(2)        Шалгалтанд оролцох мандат авах хугацаа: 2017 оны 9-р сарын 14-ны өдөр

(3)        Мандах авах хаяг: МУИС-ын хичээлийн 2-р байр 130 тоот

(4)        Шалгалт авах хугацаа: 2017 оны 9-р сарын 17-ний өдөр 14:00-16:30 хооронд

(5)        Шалгалт болох газар: МУИС-ын хичээлийн 2-р байр

(6)        Дүнг зарлах хугацаа: 2017 оны 9-р сарын 25-ны өдөр (Даваа гарагт)

6.           Мэйл хаягаар бүртгүүлэх:

Сургуулиуд 2017 оны 9-р сарын 8-ны өдрийн 18:00 цагаас өмнө оюутнуудын нэрсийн жагсаалт, иргэний үнэмлэх, төрсөний гэрчилгээ болон сургуулийн тодорхойлолтыг (тамгатай) сканнердан cul_edu_boc@163.com хаягруу явуулна уу.

Оюутнуудын мэдээллийг заасан бүртгэлийн хүснэгтэн дээр бөглөж, EXCEL хэлбэрээр дээрхи мэйл хаяг руу илгээх ба цаасан материалыг холбогдох дарааллын дагуу бүртгэлийн хэсэгт авчирч өгнө үү.

7.           Холбогдох шаардлагууд:

(1)        Сургуулиуд шалгалтанд оролцож байгаа оюутнуудын мэдээллийг сайтар нягталж үзэх ба хэрвээ холбогдох мэдээлэл нь хуурамч болох нь тогтоогдвол шалгалтанд оролцох эрхийг хасах болно.

(2)        Заасан бүртгэлийн хүснэгтийг бөглөөгүй, тогтсон мэйл хаяг руу илгээгүй, бүртгэлийн хугацаа дууссанаас хойш явуулсан бүх материалыг хүчингүйд тооцох болно.

8.           Монгол-Хятадын соёл боловсорлын сан нь энэхүү үйл ажиллагаанд тайлбар хийх эрхтэй болно.

 

Монгол-Хятадын Хэл Соёл Боловсорлын Сан

Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар

МУИС-ийн Күнзийн Институт

2017 оны 9-р сарын 4-ний өдөр


本网站由阿里云提供云计算及安全服务