Удирдлагын журам(Хоёр)

2015-12-17

Удирдлагын журам

“Монгол Хятад Хэл Соёл Боловсролын сан” болон “Монгол Хятадын Нийгмийн Хөгжлийн сан”-гийн шийдвэр-2

1.      Сангийн дансны удирдлага

1)        Хандивын хөрөнгийг тохиромжтойгоор зарцуулж ашиглах зорилгоор удирдах зөвлөлийн гишүүн байгууллагаас дээш байгууллагууд нь тус бүртээ хандивын данс нээж, удирдан зохион байгуулна.

2)        Сан нь төсөл хэрэгжүүлэхээс өмнө, удирдах зөвлөлийн гишүүн байгууллагаас дээш байгууллагуудын саналыг авах ба удирдах зөвлөлийн гишүүн байгууллага нь энэхүү төсөлд оролцох эсэхээ шийдэж болно.

3)        Бага хэмжээний хандив өргөсөн тохиолдолд тусад нь данс нээхгүй ба сангаас нэгтсэн журмаар төслийн зарлагыг зохицуулна.

2.        Гишүүн байгууллагууд нь тусгай хөтөлбөрт хандив өргөх арга хэмжээний үед хийгдэх сурталчилгааны тухай

Гишүүн байгууллага нь сангаар дамжуулан хэрэгжүүлсэн хандивын арга хэмжээ зохион байгуулах үед сангаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулж, холбогдох зардлыг сангаас хариуцна. Хэрвээ өөр шаардлага байгаа тохиолдолд холбогдох зардлыг гишүүн байгууллага өөрөө хариуцна.

3.        Гишүүн байгууллага болон удирдах зөвлөлийн гишүүн байгууллагуудын нэрсийг шинэчлэх дүрмийн тухай

1)        Гишүүн байгууллага болон удирдах зөвлөлийн гишүүн байгууллагуудыг жил бүр шинэчлэх механизмыг бий болгох

2)        Тухайн жилийн гишүүн байгууллага болон удирдах зөвлөлийн гишүүн байгууллагыг нэрсийг өмнөх жилийн хандив өргөсөн байдлаар шийдэх ба жилийн эхэнд нэрсийн жагсаалтыг зарлана.

3)        Тухайн жилд шинээр нэмэгдсэн гишүүн байгууллага болон удирдах зөвлөлийн гишүүн байгууллагын нэрийг удирдах зөвлөлийн хурлын дараа, тухайн жилийн шинэээр элссэн гишүүн байгууллага болон удирдах зөвлөлийн гишүүн байгууллага хэмээн тухай бүр нь нийтлэх болно.

4.        Гишүүд хандивын арга хэмжээнд оролцох тухай

1)        Сангаас олон арга хэмжээ зохион байгуулж байдаг ба томоохон хэмжээний арга хэмжээнээс гадна энгийн хандивын үйл ажиллагаанд элчин сайдын яамны холбогдох албан тушаалтныг урьж оролцуулахгүй бөгөөд тусгайлан шаардаагүй тохиолдолд бүх гишүүдийг оролцохыг шаардахгүй. Гишүүд өөрийн хүсэлтээр оролцох эсэхээ шийдэж болно.

2)        Сан нь хандив өргөх үйл ажиллагааны шаардлагыг үндэслэн, дэд удирдах зөвлөлийн байгууллага, удирдах зөвлөлийн гишүүн байгууллага, гишүүн байгууллагуудыг тухай бүрт нь урьж хандив өргөх арга хэмжээнд оролцуулах ба үг хэлэх, шагнал гардуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.

5.        Хөтөлбөрийг урьдчилан зохицуулах тухай

1)        Сан нь төсвөөсөө шалтгаалан хандив өргөх хөтөлбөрийг тогтох ба урьдчилж гишүүн байгууллагуудад мэдэгдэнэ.

2)        Хандив өргөж буй байгууллага нь урьдчилж санд хандив өргөх гэж буй хөтөлбөрийнхөө талаар танилцуулж, зөвшөөрөл авах хэрэгтэй.

3)        Байнгийн бус хандивын арга хэмжээнд сан нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө хөтөлбөрийн төсөвт судалгаа хийсний үндсэн дээр бага хэмжээний хандивт хөрөнгийн бололцоог харж шийдэх ба томоохон хэмжээний хандивын хөтөлбөрийг удирдах зөвлөлийн хурлын саналыг хураан, шийдвэрлэнэ.  

6.        Гишүүн байгууллага болон удирдах зөвлөлийн гишүүн байгууллагад хандивын сертификат болон өргөмжлөлт цом гардуулах тухай

Удирдах зөвлөлийн хурлаас жилийн эцсийн хурлыг зохион байгуулах ба гишүүн байгууллага болон удирдах зөвлөлийн гишүүн байгууллагуудад сертификат болон цомыг гардуулна.

7.        Удирдах зөвлөлийн гишүүн байгууллагаас дээш гишүүдийг зарлах механизм

1)        Сангийн гишүүнээр элсэх нөхцөлийг чангатгах үүднээс сангийн удирдах зөвлөлийн гишүүн байгууллага болон түүнээс дээш гишүүн байгууллага нь бизнесийн нэр хүндтэй, чанаргүй зээлийн болон гэмт хэрэгт холбогдож байсан ямар нэгэн тэмдэглэлгүй байх ба эдгээр гишүүдийн нэрсийг тусгайлан нийтэлнэ.

2)        Тухайн жилд шинээр элссэн удирдах зөвлөлийн гишүүн байгууллага болон түүнээс дээш гишүүдийг удирдах зөвлөлийн хурлаар зөвлөлдсөний дараа сангийн вичат групп, интернэт сайт зэрэг аргаар олон нийтэд 7 хоногийн турш мэдээлнэ.

3)        Хэрвээ олон нийтэд зарласнаас хойш ямар нэгэн өөр саналгүй бол 7 хоногийн дараа тухайн жилийн шинээр нэмэгдсэн удирдах зөвлөлийн гишүүн байгууллагаар нэрийг зарлана. Эс бөгөөс холбогдох эрхийг хасах болно.


上一篇:无
本网站由阿里云提供云计算及安全服务