Удирдлагын журам (Нэг)

2015-12-17

Удирдлагын журам

“Монгол Хятад Хэл Соёл Боловсролын сан” болон “Монгол Хятадын Нийгмийн Хөгжлийн сан”-гийн шийдвэр

 

1.        Сангийн бүтцийн шинж чанар

Сан нь сайхан сэтгэлт Монгол Хятад байгууллагууд болон хувь хүмүүсийн хамтын оролцоотой ашгийн төлөө бус нийтийн байгууллага юм.

2.        Сангийн гишүүн байгууллагуудад тавигдах үндсэн шаардлага ба гишүүн байгууллагуудын эрхийг хасах нөхцөлүүд

1)        Сангийн гишүүн байгууллагуудад тавигдах үндсэн шаардлага

a)        Хууль дүрмийг чандлан мөрдөх

b)       Нийтийн арга хэмжээнд оролцох

c)        Компанийн үйл ажиллагаа сайн байх

2)        Дараах нөхцөлд гишүүн байгууллагын эрхийг хасна

a)        Хууль дүрэм зөрчсөн үйлдэл гаргасан

b)       Санхүүгийн тал дээр чанаргүй зээлийн тэмдэглэлтэй

c)        Нийгэмд болон салбартаа нэр хүнд муу эсвэл сангийн нэр хүндэд нөлөөлөх үйлдэл гаргах магадлалтай

3.        Сангийн бүтэц

1)        Удирдлагын зөвлөл гэдэг нь сангийн удирдах байгууллага ба Удирдах зөвлөлийн дарга, дэд удирдах зөвлөлийн дарга болон удирдах зөвлөл гэсэн албан тушаалууд байна.

2)        Бүхий л хандив өргөсөн байгууллага болон хувь хүмүүс сангийн гишүүн байгууллага болно. Удирдах зөвлөлийн байгууллага нь гишүүн байгууллага дундаас, дэд удирдах зөвлөлийн байгууллага болон удирдах зөвлөлийн байгууллага нь удирдах зөвлөлийн байгууллага дундаас тус тус сонгогдоно. Удирдах зөвлөлийн дарга, дэд удирдах зөвлөлийн дарга нь тухайн холбогдох байгууллагын удирдах ажилтан байна.

3)        Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг нарийн бичгийн дарга, дэд нарийн бичгийн дарга нар хариуцна. Сангийн нарийн бичгийн дарга болон дэд нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлийн дарга санал болгож, удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэгдэнэ.

4)        Сан нь өдөр тутмын ажлыг хариуцах ажлын хэсэг байгуулна.

5)        “Монгол Хятадын Хэл Соёл Боловсролын сан” болон “Монгол Хятад Нийгмийн Хөгжлийн сан” нь нэг удирдах байгууллагатай байна.

4.        Удирдах зөвлөлийн байгууллага, дэд удирдах зөвлөлийн байгууллага, удирдах зөвлөлийн гишүүн байгууллагуудад элсэх дүрэм

1)        Хандив өргөсөн хэмжээгээр тогтоох ба хүний тоо хязгаарлагдахгүй. Жил бүр 5000 ам.доллараас дээш хандив өргөсөн байгууллага нь удирдах зөвлөлийн гишүүн байгууллага, 10000 ам.доллараас дээш хандив өргөсөн байгууллага нь дэд удирдах зөвлөлийн байгууллага болох боломжтой ба бүхий л хандив өргөсөн байгууллан болон хувь хүмүүс нь сангийн гишүүн байгууллага болох юм.

2)        Удирдах зөвлөлийн байгууллага, дэд удирдах зөвлөлийн байгууллага, удирдах зөвлөлийн гишүүн байгууллага болон гишүүн байгууллагуудын нэрсийг жил бүрийн нэгдүгээр сард өмнөх жилийн хандив өргөсөн байдлыг харгалзан үзэж холбогдох байгууллагуудын нэрсийн жагсаалтыг нийтэлнэ.

5.        Гишүүн байгууллагын эрх болон үүрэг

1)        Гишүүн байгууллагын хүлээх үүрэг

a)        Сангийн ажлын шаардлагын дагуу санд хандив өргөх ёстой

b)       Сангаас зохион байгуулж буй бүхий л төрлийн арга хэмжээнд оролцох ёстой

2)        Гишүүн байгууллага нь дараах эрхтэй

a)        Өөрийн хандив өргөсөн хөрөнгийг ашиглах хөтөлбөрийг санал болгох эрхтэй

b)       Гишүүн байгууллага нь сангийн дүрмийн дагуу сангийн лого, нэр, холбогдох материал, бичлэгийг ашиглан өөрийн байгууллагадаа сурталчилгаа явуулах эрхтэй.

6.        Сангийн лого, нэр, видео бичлэг гэх мэт материалыг ашиглах тухай

1)        Гишүүн байгууллага нь нэрийн хуудсан дээрээ сангийн лого, нэр, албан тушаал зэрэг мэдээллийг хэвлүүлж болно. Хэрвээ албан тушаалын өөрчлөлт болон гишүүн байгууллага байх эрхээ хасуулсан тохиолдолд тэр даруй мэдээллээ засах хэрэгтэй.

2)        Сангийн зүгээс сурталчилгааны утга агуулгад хяналт тавьсаны дараа, гишүүн байгууллага нь сангийн лого, нэр, холбогдох материал, видео бичлэг зэргийг ашиглан өөрийн байгууллагадаа сурталчилгаа явуулах эрхтэй.

7.        Сангийн хөрөнгө ашиглалтын тухай

1)        Гишүүн байгууллага нь хандивласан хөрөнгөө ашиглах тал дээр санал хэлэх эрхтэй.

2)        Хандив авах тал нь тодорхойгүй хөрөнгийг сангаас хандив хүлээн авах байгууллага болон хувь хүнийг санал бологож болно. Хандив өргөгч байгууллага болон хувь хүн нь оролцох эсэхээ шийдэх эрхтэй.

3)        Сангийн хөрөнгийг аливаа нэгэн дайллага, цайллага болон бусад сангийн ажилтай холбоогүй арга хэмжээнд зарцуулж болохгүй.

8.        Сан нь гишүүн байгууллагад сурталчлах арга барилын тухай

Сангийн сурталчилгаанд Хятад Монголын гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сангийн вичат групп, Хятад Монголын эдийн засаг бизнесийн вичат групп зэргийг ашиглаж болох ба сан нь дараах аргаар сурталчилгаа хийж болно:

a)        Сангийн арга хэмжээ зохион байгуулагдаж байх үед сонин хэвлэл мэдээллийн хэрэгслээр гишүүн байгууллагуудад сурталчилгаа явуулах

b)       Сангийн гишүүн байгууллагуудыг сангийн жилийн эцсийн хуралд урьж оролцуулах

c)        Хятад Монголын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гишүүн байгууллагуудад цуврал сурталчилгаа хийх

9.        Сангийн гол хандивын төслийн тухай

Одоогийн байдлаар сан нь дараах хандивын төслийг тогтоод байна:

1)        “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрүүдийг жил бүрийн хавар, намрын улиралд хэрэгжүүлж байна.

2)        Күнзийн институтээс зохион байгуулж буй соёл урлаг боловсролтой холбоотой арга хэмжээнүүд

3)        МУ-ын их дээд сургуулийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр болон ивээн тэтгэх хөтөлбөрүүд (Судлагдаж байгаа)

10.    Гишүүн байгууллагууд сангаар дамжуулан хэрэгжүүлж буй хандивын арга хэмжээнд тавигдах нөхцөлүүд:

1)        Хандив өргөж буй төсөл сангийн зорилготой нийцэх, нийтэд зориулагдсан, нээлттэй байх ёстой.

2)        Сан нь зөвхөн мөнгөн хандив хүлээн авах ба хэрвээ хандивын арга хэмжээнд бараа материал авах шаардлагатай бол эдгээр бараа материал нь чанарын шаардлага хангасан байх ёстой бөгөөд сангийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж болохгүй.

3)        Тогтсон хөтөлбөрт хандив өргөж байгаа тохиолдолд сангаас хэвлэл мэдээлэлд өгөх сурталчилгааны материалыг хянах ба холбогдох зардлыг гишүүн байгууллага өөрөө хариуцна. Сан нь хэвлэл мэдээллийн сурталчилгааны тал дээр туслалцаа үзүүлж болно. 


下一篇:无
本网站由阿里云提供云计算及安全服务