Амьдралын боломж тааруу цагаач иргэд болон ЧД-ийн ард иргэдтэй уулзлаа

2015-12-16

Амьдралын боломж тааруу цагаач иргэд болон ЧД-ийн ард иргэдтэй уулзлаа

 

2-р сарын 7-ны өдөр, Монгол Хятадын Нийгмийн Хөгжлийн сан нь Цагаач иргэдийн холбоо, Цагаач эмэгтэйчүүд хүүхдүүдийн холбоо, Чингэлтэй дүүргийн эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Цагаан сар 2015” арга хэмжээг ЧД-ийн 50-р сургуулийн хурлын зааланд зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнгээр амьдралын боломж тааруу 17 цагаач иргэд, ЧД-ийн 30 иргэнд сар шинийн мэнд хүргэж, баяр хүргэлээ.

Энэхүү арга хэмжээн дээр Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Лхагвасүрэн, Сангийн нарийн бичгийн дарга Жүн Жүн Ли, Цагаач иргэдийн холбооны тэргүүн Бай Шуан Жан, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Юань Миао Жэн нар үг хэлж, хүрэлцэн ирсэн ард иргэдэд сэтгэлийн дэм хайрлалаа. Сангаас Цагаачдын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Дүүргийн эмэгтэйчүүдийн холбоогоор дамжуулан өндөр настай, тахир дутуу ард иргэдэд будаа, гурил, наранцэцгийн тос, элсэн чихэр, сүү, цагаан идээ зэргийг бэлэглэлээ. Энэ удаагийн арга хэмжээг Монгол улсын ТВ-5 телевиз сурвалжилсан ба арга хэмжээн дээр оролцсон хүмүүс хамтран дуу дуулж, багахан хэмжээний тоглолт үзүүлсэн. 


本网站由阿里云提供云计算及安全服务