​“Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр

2015-12-16

 

 


“Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр

2015 оны хичээлийн жил

 

Нэг. Зохион байгуулагч:                  

Монгол-Хятадын соёл боловсорлын сан

Хоёр. Хамтран зохион байгуулагч

Хятадын Банк Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар

МУИС-ийн Күнзийн Институт

Гурав. Сонгон шалгаруулалт

1.       Хамрах хүрээ

Хятад хэлний хичээл заадаг улсын болон хувийн бүрэн дунд сургуулиудын Монгол Улсын иргэншилтэй сурагчид

2.       Хамрагдах тоо

МУ даяар нийт 30 сурагч шалгаруулна. Үүнд: бага ангийн сурагч 10 /1-6-р анги/, дунд ангийн сурагч 10 /7-9-р анги/, ахлах ангийн сурагч 10 /10-12-р анги/

3.       Тэтгэлэгийн хэмжээ

Тус бүр 3000 юань

4.       Тэтгэлэгийн болзол

(1) Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа мөн тухайн түвшиндээ эхний 10 дотор ордог байх

(2) Хятад хэл, соёлыг судлах, суралцах эрмэлзэлтэй, аливаа хятад хэл соёлын тэмцээн, арга хэмжээнд идэвхитэй оролцдог байх

5.       Шалгаруулах арга

(1) Сургууль тус бүр хятад хэл сонгон суралцдаг нийт сурагчдын 5 хүртэлх хувийг нэр дэвшүүлж шалгалтанд оруулна

(2) Күнзийн Институтээс шалгалтыг зохион байгуулж, сонгогдсон сурагчдын мэдээллийг Монгол Хятадын Соёл Боловсролын Санд хүргүүлж эцсийн дүнг гаргана

(3) Шалгаруулалтын эцсийн дүнг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана

6.  Хугацаа

   Бүртгэл дуусах хугацаа: 2015 оны 9-р сарын 10

Шалгалт: 2015 оны 9-р сарын 13-ны өдөр 14:00-16:30 хооронд МУИС-ийн Күнзийн Институтэд болно.

Эцсийн дүнг 2015 оны 9-р сарын 21-ны өдөр зарлана

7.       Сургуулиуд 2014 оны 9-р сарын 10-ны дотор нэр дэвшүүлж буй сурагчдын жагсаалт болон тодорхойлолтыг (тамгатай) сканнердан cul_edu_boc@163.com хаягруу явуулна уу.

Дөрөв. Энэхүү арга хэмжээнл Монгол-Хятадын соёл боловсорлын сан тайлбар хийх эрхтэй болно.

 

Монгол-Хятадын Соёл Боловсорлын Сан

Хятадын Банк Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар

МУИС-ийн Күнзийн Институт

2015 оны 9 сар


本网站由阿里云提供云计算及安全服务