“Мөрөөдлийн амжилт” тусгай тэтгэлэг олгох үйл ажиллагаа МУБИС дээр болж өнгөрлөө.

2015-12-16

“Мөрөөдлийн амжилт” тусгай тэтгэлэг олгох үйл ажиллагаа

МУБИС дээр болж өнгөрлөө.

2015 оны 4-р сарын 3-ны өдөр МУБИС-ийн оюутнуудын “Мөрөөдлийн амжилт” тусгай тэтгэлэг олгох үйл ажиллагаа МУБИС дээр болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаанд МУИС-ийн Күнзийн Институтийн захирал ноён Жү Жүньли, МУБИС-ийн захирал ХХХХ болон дэмжлэг үзүүлсэн байгууллагууд зэрэг 20 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон юм.

“Мөрөөдлийн амжилт” тусгай ивээн тэтгэх хөтөлбөрийг Монгол Хятадын Соёл Боловсролын Сангаас зохион байгуулсан ба Монголын их дээд сургуулиудын сурагчдад тэтгэлэг олгох ба сургуулиас нь санал болгож шалгаруулалт явуулсаны дагуу 3 оюутан шалгарсан ба нийт тэтгэлэгийн хэмжээ 9000 юань юм..

“Монгол-Хятадын Соёл Боловсролын Сан” болон “Монгол-Хятадын Нийгмийн Хөгжлийн Сан” нь Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын санаачлагаар Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагууд болон Монгол байгууллагуудыг нэгтгэн байгуулагдсан юм. “Монгол-Хятадын Соёл Боловсролын Сан” болон “Монгол Хятадын Нийгмийн Хөгжлийн Сан” нь байгуулагдсан цагаас эхлэн МУ-н засгийн газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам тус бүр сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр ирсэн ба одоогийн байдлаар 24 төсөл, хөтөлбөрт нийт 2 сая гаруй юанийн дэмжлэг, тусламжийг үзүүлжээ. Цаашдаа тус хоёр сан нь соёл спортыг дэмжих, амьдралын боломжгүй иргэдэд туслах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн амьдрал ахуй, эрх ашгийн төлөө анхааран ажиллах ажээ.

Улс нь иргэдээрээ холбогдож, иргэд нь сэтгэлээрээ холбогддог билээ. Тус хоёр сан нь Монгол, Хятад байгууллагуудын хамтын хүчээр хоёр орны иргэдийн сэтгэлийг холбосон гүүр босгон Монголын ард иргэдийн аж амьдралыг сайжруулж тэдний боловсрол болон нийгмийн хөгжил, хоёр орны соёлын болон найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй байна.

 

 

 


本网站由阿里云提供云计算及安全服务