Цэнхэрмандал сумын 90 жилийн ойд зориулж дэмжлэг үзүүллээ

2015-05-22

Монгол Хятадын Соёл Боловсролын Сангаас зохион байгуулсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 90 жилийн ойн баярт зориулсан хандив өргөх үйл ажиллагаа Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газарт болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаанд МУИС-ийн Күнзийн Институтийн захирал ноён Жү Жүньли, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг дарга Л.Баатар болон дэмжлэг үзүүлсэн байгууллагуудын зочид төлөөлөгчид оролцлоо.

Энэ удаагийн хандивын арга хэмжээ нь тус сумын 90 жилийн ойн баярт зориулсан соёлын арга хэмжээ болох сумын түүх соёлын баримтат кино болон дурсгалт хөшөө барихад зориулан 12 сая төгрөгийг хандивлаж байгаа юм.

“Монгол Хятадын хэл соёл боловсролын сан” болон “Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сан” нь Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын санаачлагаар Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагууд болон Монголын аж ахуй нэгж байгууллагуудыг нэгтгэн байгуулагдсан юм. Монгол Хятадын соёл боловсролын сан болон Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сан байгуулагдсан цагаас эхлэн Монгол Улсынн Засгийн газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр ирсэн ба одоогийн байдлаар 32 төсөл, хөтөлбөрт нийт 2,1 сая орчим юанийн дэмжлэг, тусламжийг үзүүлжээ.

Цаашдаа тус хоёр сан нь соёл спортыг дэмжих, амьдралын боломжгүй иргэдэд туслах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн амьдрал ахуй, эрх ашгийн төлөө анхааран ажиллах ажээ.

Улс нь иргэдээрээ холбогдож, иргэд нь сэтгэлээрээ холбогддог билээ. Тус хоёр сан нь Монгол, Хятад байгууллагуудын хамтын хүчээр хоёр орны иргэдийн сэтгэлийг холбосон гүүр босгон Монголын ард иргэдийн аж амьдралыг сайжруулж тэдний боловсрол болон нийгмийн хөгжил, хоёр орны соёлын болон найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй байна.


http://www.news.mn/content/213065.shtml

本网站由阿里云提供云计算及安全服务