“Дулаан өвөл” төсөл

首页    公告通知    基金会项目    “Дулаан өвөл” төсөл
  1.  

  2. Зохион байгуулагч
  3. Хятад Монголын хэл соёл боловсрол нийгмийн хөгжлийн сан

     

  4. Хариуцагч байгууллага
  5. Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар

    Монгол улс дахь Цагаач иргэдийн нийгэмлэг

     

  6. Дэмжигч байгууллага
  7. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

     

  8. Төслийн зорилго
  9. "Дулаан өвөл төсөл" нь Монголын амьдралын боломжгүй айл өрх болон Хятадын цагаач иргэдэд амьжиргааны суурь дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд ингэснээр төсөлд хамрагдагчид өвлийн хүйтэнд Хятадын байгууллага, хувь хүмүүсийн хайр, халуун дулаан мэдрэмжийг мэдрэх боломжийг олгодог. Хятад, Монгол хоёр орны хооронд нийгмийн хөгжил, энх тайван, найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан төсөл.

  10. Тусламжийн хамрах хүрээ
  11. Тодорхой нөхцлийг хангаж байгаа амжиргааны боломж муу цагаач иргэд, Монголын айл өрхүүд, өнчин хүүхдүүд, сангийн боломж муу ажилчин гишүүд болон сангийн гишүүдийн ойрын садан төрлүүд

     

  12. Холбогдох шаардлага
  13. 1.Тусламж үзүүлэх айл өрх, тусламжийг түгээх аргыг сангийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараа хэрэгжүүлнэ

    2. Тусламж үзүүлэх айл өрхийг цагаач иргэдийн нийгэмлэг, тухайн дүүргийн нйигмийн халамжийн байгууллага болон сангийн гишүүд санал болгож, тодорхой нөхцөлд үндэслэн эрх тэгш хүртээх боломжтой

    3. Тусламж хүртэх айл өрхүүдийг нарийн шалгаж, нягтлах ёстой бөгөөд өрх бүрт очиж, тэмдэглэл хөтөлж бичгээр баталгаажуулна

     

  14. Үйл ажиллагаануудын түүхээс
  15.  

    2014 он "Дулаан өвөл төсөл": Цагаан сарын баярыг тохиолдуулан 2014 оны 1-р сарын 15-нд тус сан нь Монгол дахь Цагаач иргэдийн нийгэмлэгтэй хамтран амжиргааны боломж муу цагаач 10 өрхөд тусламж үзүүлсэн.

     

    2015 он " Дулаан өвөл төсөл ": 2015 оны 2-р сарын 7-ны өдөр тус сан нь Монгол дахь Цагаач иргэдийн нийгэмлэг болон Монгол дахь хүүхэд эмэгтэйчүүдийн холбоотой хамтран Улаанбаатар хотод Хятад Монголын  "цагаан сарын баяр" -ын тохиолдуулан Чингэлтэй дүүргийн 30 ядуу өрх, 17 ядуу цагаач иргэдэд цагаан будаа, гоймон, тос, элсэн чихэр гэх мэт зүйлсээр хандив өгөв.

     

    2016 оны " Дулаан өвөл төсөл ": 2016 оны 1-р сарын 23-ны өдөр өдөр тус сан нь Монгол дахь Цагаач иргэдийн нийгэмлэг болон Монгол дахь хүүхэд эмэгтэйчүүдийн холбоотой хамтран 2016 оны " Дулаан өвөл төсөл " шинэ жилийг угтаж, Монголын 104 нэн ядуу өрх болон цагаач 29 ядуу өрхөд шинэ жилийн мэндчилгээ хүргүүлсэн.

     

    2017 оны " Дулаан өвөл төсөл ": 2017 оны 1-р сарын 13-ны өдөр тус сан нь Монгол дахь Цагаач иргэдийн нийгэмлэг болон бусад байгууллага, хувь хүмүүс хамтран 2017 оны " Дулаан өвөл төсөл "  шинэ жилийг угтаж Монголын 74 өрх болон цагаач 31 иргэдэд мэндчилгээ дэвшүүлж халуун дулаан сэтгэл түгээх үйл ажиллагаа зохион байгуулав.

     

    2017 оны Мөнх Шим Баянгол ХХК нь " Дулаан өвөл төсөл "-д оролцов: 2017 оны 2-р сарын 13-ны өдөр Мөнх Шим Баянгол ХХК нь тус сангаар нийт 300 айл өрхөд хүнсний зүйлс болон өөрийн нэрийн бараанаас тусламж үзүүлсэн.

     

    2018 оны " Дулаан өвөл төсөл ": Одоогийн " Дулаан өвөл төсөл " –ийн өрхийн судалгааны ажлыг 2017 оны 11-р сарын 7-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Сан нь Улаанбаатар хотын бүх дүүргийн хөдөлмөрийн үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамжийн байгууллагатай хамтран тус оны " Дулаан өвөл төсөл " -ний хэрэгжилтийн төлөвлөгөөг судалж, боловсруулах ажлыг зохион байгууллаа. Ядуурлын талаархи мэдээлэл, өрхийн судалгаа, хандивын зүйлсийн худалдан авах бэлтгэл ажил албан ёсоор эхлүүлсэн юм. Бараг гурван долоо хоног үргэлжилсэн өрхийн судалгааны дараа 154 ядуу монгол иргэд болон цагаач иргэдэд тусламж үзүүлсэн юм. Тулсамжийн эд зүйлсийг амжиргааны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн будаа, гоймон, тос, элсэн чихэр, цай зэргээс гадна тэмээний ноосон хөнжил, гал тогооны хэрэгсэл гэх мэт амьдралын үндсэн материалаар тусламж үзүүлж нийт 22 сая төгрөгтэй тэнцэх тусламж үзүүлсэн.

     

    2018 оны Мөнх Шим Баянгол ХХК нь " Дулаан өвөл төсөл "-д оролцов 2018 оны 1-р сарын 18-ны өдөр  Мөнх Шим Баянгол ХХК нь тус сангаар нийт 300 айл өрхөд хүнсний зүйлс болон өөрийн нэрийн бараанаас тусламж үзүүлсэн.

  16.  

  17.  

    2019 оны " Дулаан өвөл төсөл ": 2019 оны 12-р сарын 14-ны өдөр Монгол Хятадын соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас санаачлан Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбоотой хамтран 2020 оны “Дулаан өвөл” төсөл " -г Хятадын шинэ жилийг угтаж, ядуу монгол 175 оршин суугчдад халуун дулаан илгээв. Мөн гадаадад ядуу байсан 35 хятад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.

     

    2014 он "3000 бага сургуулийн сурагчдад зориулсан дулаан өвөл төслийн тусгай арга хэмжээ”: 2014 оны 12-р сард Хятад Монголын соёл боловсролын сангаас Улаанбаатар хотын улсын 97 сургуулийн 1, 2-р ангийн амжиргааны боломжгүй айлын сурагчдад дулаахан өвлийн хүрэм 3014 ширхэгийг хүүхэд бүрт өгсөн юм.

  18.  

 

2020年8月10日 11:31
浏览量:0
公告通知
关注我们

基金会微信公众号