“Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр

首页    公告通知    基金会项目    “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр

Нэг. Зохион байгуулагч:                  

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан

Хоёр. Хамтран зохион байгуулагч

Хятадын Банк Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар

МУИС-ийн Күнзийн Институт

Гурав. Сонгон шалгаруулалт

1. Хамрах хүрээ

Хятад хэлний хичээл заадаг улсын болон хувийн бүрэн дунд сургуулиудын Монгол Улсын иргэншилтэй сурагчид

2.  Хамрагдах тоо

МУ даяар нийт 30 сурагч шалгаруулна. Үүнд: бага ангийн сурагч 10 /1-5-р анги/, дунд ангийн сурагч 10 /6-9-р анги/, ахлах ангийн сурагч 10 /10-12-р анги/

3. Тэтгэлэгийн хэмжээ

Тус бүр 3000 юань

4. Тэтгэлэгийн болзол

(1) Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа мөн тухайн түвшиндээ эхний 10 дотор ордог байх

(2) Хятад хэл, соёлыг судлах, суралцах эрмэлзэлтэй, аливаа хятад хэл соёлын тэмцээн, арга хэмжээнд идэвхитэй оролцдог байх

5. Шалгаруулах арга

(1) Сургууль тус бүр хятад хэл сонгон суралцдаг нийт сурагчдын 5 хүртэлх хувийг нэр дэвшүүлж шалгалтанд оруулна

(2) Күнзийн Институтээс шалгалтыг зохион байгуулж, сонгогдсон сурагчдын мэдээллийг Монгол Хятадын Соёл Боловсролын Санд хүргүүлж эцсийн дүнг гаргана

(3) Шалгаруулалтын эцсийн дүнг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана

6.  Хугацаа

Сонгон шалгаруулалтын шалгалтыг жилд хоёр удаа хавар, намрын улиралд 3, 9-р сарын хоёр дахь долоо хоногт шалгалтыг зохион байгуулна

7. Бүртгүүлэх албан ёсны имэйл хаяг

Сургууль бүр өөрийн сургуулийн санал болгосон оюутан, сурагчдын нэрсийг болон санал болгох
бичгийг(тамгатай)заасан хугацаанаас өмнө сканнерын pdf хэлбэрт шилжүүлж доорх
имэйл хаягаар  ирүүлнэ үү.
Email:cul_edu_boc@163.com

Дөрөв. Энэхүү арга хэмжээнл Монгол-Хятадын соёл боловсорлын сан тайлбар хийх эрхтэй болно.

 

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан

Хятадын Банк Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар

МУИС-ийн Күнзийн Институт

2020年8月7日 17:50
浏览量:0
公告通知
关注我们

基金会微信公众号