“Банк оф Чайна” хандивын аянд нэгдлээ

首页    新闻速递    机构新闻    “Банк оф Чайна” хандивын аянд нэгдлээ

 Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

 Тухайлбал, өнөөдөр  “Банк оф Чайна” төлөөлөгчийн газраас  нэг удаагийн бээлий, амны хаалт тус бүр  10000 ширхэг,  2000 ширхэг хамгаалалтын нүдний шил,  1000 ширхэг хамгаалах хувцсыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2020年7月5日 23:23
浏览量:0
公告通知
关注我们

基金会微信公众号