2013.10.30- ны өдрийн УЗХ-аар батлав.

 

“Хятад-Монголын хэл соёл, боловсролын сан”-гийн дүрэм

 

Нэгдүгээр бүлэг. Ерөнхий зүйл

Уг сангийн оноосон нэр: “Хятад-Монголын хэл соёл, боловсролын сан”

Нэгдүгээр зүйл. Санг үүсгэн байгуулагч: “Таст Өлгий” ХХК, Бүртгэлтэй газар: Монгол улс Улаанбаатар хот

Сангийн албан ёсны хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Алтангэрэлийн гудамж-5, Сити центр 1204 тоот

Хоёрдугаар зүйл. Сан нь “Таст Өлгий” ХХК Монгол улсын “Төрийн бус байгууллага”-ийн хуулийн дагуу үүсгэн байгуулж буй ашгийн бус хандивын /үүнд олон нийтийн хандив багтахгүй болно/ байгууллага юм.

Гуравдугаар зүйл. Сангийн гол зорилго нь Хятад Монголын хэл соёл, боловсролын харилцааг нэмэгдүүлж, Хятадын соёл боловсролыг таниулах.

Дөрөвдүгээр зүйл. Уг сан нь Монгол Улсын Ерөнхий Бүртгэлийн Газраас зөвшөөрөл авсан өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно.

Хоёрдугаар бүлэг. Сангийн үйл ажиллагаа

Тавдугаар зүйл. Уг сангийн үйл ажиллагааг Хятадын Банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт бүрэн итгэмжлэн хариуцуулж байгаа бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллана. Гол үүрэг нь:

1.      Санг байгуулах, үйл ажиллагааг удирдах

2.      Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл болон бусад ажлын хэсгийн гишүүдийг томилох

3.      Хандивыг хүлээн авах, хандив өгөх этгээдийг сонгон шалгаруулах, хандивын ажлыг хэрэгжүүлэх, ажлын явцтай байнга танилцах болон үнэлгээ дүгнэлт өгөх гэх мэт

4.      Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах

Гуравдугаар бүлэг. Сангийн бүтэц зохион байгуулалт, удирдлагууд

Зургаадугаар зүйл. Уг сан нь удирдах зөвлөл байгуулах бөгөөд 5 гишүүнтэй байна, удирдах зөвлөлийн даргаар Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгч томилогдон ажиллана. Сангийн удирдах зөвлөлийн даргын удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулна.

Долдугаар зүйл. Удирдлах зөвлөлийн гишүүд нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

1.      Сангийн дүрмийг баримтлах

2.      Санд элсэх хүсэл сонирхолтой байх

3.      Санд хандив өргөсөн байх /Эсвэл гишүүн байгууллагын гол хариуцагч ажилтан байх/

4.      Ажиллаж буй салбартаа тодорхой хэмжээний нөлөө бүхий хүн байх, мөн хятад хэлний соёл боловсролын хөгжлийг дэмжих хүсэлтэй байх

5.      Хувь нэмрээ оруулах сэтгэлгээтэй байх, Сангийн үйл ажиллагаанд хариуцлагатайгаар оролцох

Наймдугаар зүйл. Удирдах зөвлөлийн ажлын үүрэг

1.      Удирдах зөвлөл хуралдаж, чухал асуудлууд дээр хамтран шийдвэр гаргана

2.      Жилийн эхэнд ажлын төлөвлөгөөг боловсруулж, өмнөх жилийн ажлыг дүгнэнэ

3.      Хэл соёл, боловсролын байгууллагатай холбогдож, туслалцаа дэмжлэг үзүүлэх ба үйл ажиллагааг хамтран зохион байгуулна.

4.      Жилийн төсвийг боловсруулна

5.      Дотоод дүрэм журмыг тогтооно

6.      Сангийн бусад хэлтэс болон ажлын хэсэгт ажиллуулах ажилчдыг томилох

7.      Бусад чухал асуудлуудыг шийдвэрлэнэ

Есдүгээр зүйл. Удирдах зөвлөлийн хуралд заавал 2/3-аас дээш гишүүн ирсэн тохиолдолд хуралдана. Мөн удирдах зөвлөлийн хурлаар гаргасан шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн талаас их хувь нь дэмжсэн тохиолдолд хүчинтэй.

Аравдугаар зүйл. Дараах чухал асуудлуудыг шийдвэрлэх үед хуралд оролцсон гишүүдийн саналыг хураана:

1.      Сангийн дүрмийн өөрчлөлт

2.      Чухал арга хэмжээний төлөвлөгөөг гаргах, үүнд хандив цуглуулах, хэрхэн ашиглах, хэрэглэх зэрэг багтана.

3.      Санг нэгтгэх болон өөрчлөн байгуулах

Арваннэгдүгээр зүйл. Удирдах зөвлөлийн даргийн эрх

1.      Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлыг хуралдуулах

2.      Удирдах зөвлөлийн шийдвэр батлагдсан эсэхийг хянах

3.      Сангийн гишүүд болон байгууллагын хариуцаж ажиллаж буй ажилтныг томилох эсвэл ажлаас чөлөөлөх

4.      Сангийн шийдвэр болон бусад холбогдох бичиг баримт дээр гарын үсэг зурах

5.      Сангийн дүрэм дээр заасан болон удирдах зөвлөлийн хурлаас олгосон бусад эрхүүд

Арванхоёрдугаар зүйл. Уг сан нь хяналтын зөвлөл байгуулах бөгөөд 3 гишүүнтэй байх ба сангийн үүсгэн байгуулагч байгууллага, хандив өргөсөн байгууллагууд дундаас гишүүдийг сонгоно. Хяналтын зөвлөлийн гишүүд дараах эрхтэй:

1.      Сангийн данстай холбоотой материалыг шалгах, мөн сангийн гишүүдийг сангийн дүрмийг хэрхэн биелүүлж буй тал дээр хяналт тавих

2.      Сангийн удирдах зөвлөлийн хуралд оролцох ба удирдах зөвлөлийн гишүүдэд асуулт тавьж санал бодлоо илэрхийлж болно.

3.      Хандив өргөсөн байгууллагуудаас нөхцөл байдлын талаар асууж мэдэж болно.

4.      Холбогдох хууль дүрмийг чандлан сахиж, сангийн дүрмийг биелүүлэх үүрэгтэй.

 

Дөрөвдүгээр бүлэг. Сангийн санхүүжилт

Арвангуравдугаар зүйл. Уг сангийн санхүүжилтийн ашиглах эрхийг Хятадын Банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт итгэмжилж байгаа бөгөөд сангийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

1.      Дотоод гадаадын хүмүүс, хуулийн этгээд болон бусад сайн дураар хандив өгсөн байгууллага

2.      Хандивын орлого

3.      Хөрөнгө оруулалтын ашиг

4.      Бусад хууль ёсны орлого

Арвандөрөвдүгээр зүйл. Уг сан нь хууль дүрмийг чандлан сахиж, сангийн дүрэм дээр заасан зорилго болон нийгмийн арга хэмжээний хүрээнд хандив өргөх болон хандив хүлээн авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.

Арвантавдугаар зүйл. Уг сан нь хандивын үйл ажиллагаа зохион байгуулж байх үед гишүүдэд хандивын талаар дэлгэн мэдээлсэний дараа нийгмийн үйл ажиллагаа болон хөрөнгийн талаар нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулна.

Арванзургаадугаар зүйл. Уг сангийн хөрөнгө болон бусад орлогыг хууль ёсоор хамгаалах ба аливаа нэгэн байгууллага, хувь хүн залилах, хуваах, хувьдаа ашиглахыг хориглоно.

Арвандолоодугаар зүйл. Уг сан нь дүрэм дээр заасан зорилго ба нийгмийн арга хэмжээний хүрээнд хөрөнгийг ашиглах, хандивын гэрээнд хандивыг хэрэглэх аргыг тодорхой зааж өгсөн байна. Сангийн хөрөнгийн дараах тохиолдолд ашиглана:

1.      Тэтгэлэг бий болгох, Монгол улсад Хятад хэл сурч буй бага, дунд, их дээд сургуулийн сурагч оюутнуудыг хятад хэлний боловсрол эзэмшихэд туслалцаа үзүүлэх

2.      Хятад хэл сурах сонирхолтой Монгол оюутанг Хятад улсад сургах тал дээр туслалцаа дэмжлэг үзүүлэх

3.      Хятад хэл соёл, боловсролтой холбоотой нийгмийн арга хэмжээг дэмжих болон зохион байгуулах

4.      Бусад хятад хэл соёлтой холбоотой арга хэмжээнүүд

5.      Хандивын үйл ажиллагаа явуулж байх үеийн шууд зардлууд

Арваннаймдугаар зүйл. Сан нь хандивын тусламж авч буй хүний хүсэлтийн дагуу хандивын гэрээ байгуулж болох ба уг гэрээн дээр хандивыг хэрхэн ашиглах талаар тодорхой заах ёстой. Мөн гэрээний дагуу хандивыг ашиглана.

Арванесдүгээр зүйл. Хүлээж авсан хандивын хөрөнгийг шууд ашиглах боломжгүй буюу сангийн зорилготой нийцэхгүй тохиолдолд сан нь уг хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах эсвэл бусад этгээдэд шилжүүлэн худалдаж, үүнээс олсон орлогыг хандивын зорилгоор ашиглаж болно.

Хорьдугаар зүйл. Сан нь хандив авч байгаа хүнтэй гэрээ байгуулж болох ба ямар аргаар хандив өгөх, хандивын хэмжээ, хандивыг хэрхэн ашиглах тал дээр харилцан тохиролцоно.

Хориннэгдүгээр зүйл. Уг сан нь хандив өргөсөний дараа хандивыг хэрхэн ашиглаж байгаа тал дээр хяналт тавих эрхтэй. Хандив хүлээн авсан хүн гэрээний дагуу ашиглаагүй эсвэл гэрээг зөрчсөн байдал илэрвэл сан нь уг гэрээг цуцлах бүрэн эрхтэй.

Тавдугаар бүлэг. Хандив хүлээн авч буй этгээд

Хоринхоёрдугаар зүйл. Уг сан нь дараах хүнд хандивын тусламж үзүүлнэ:

1.      Монгол улсын иргэн, Хятад хэл сурч буй бага, дунд сургуулийн сурагчид болон их дээд сургуулийн оюутанууд

2.      Онц дүнтэй суралцагсад

3.      Өөрийн хүсэлтээр хүсэлт гаргасан

4.      Уг сангийн хандивын арга хэлбэр, мөнгөн дүн, ашиглах цар хүрээг хүлээн зөвшөөрсөн

5.      Ар гэрийн гачигдалтай

Хорингуравдугаар зүйл. Хандив хүлээн авагчийн үүрэг:

1.      Тогтмол хугацаанд сангийн холбогдох гишүүдэд өөрийн суралцаж буй байдлынхаа талаар мэдээллэх үүрэгтэй

2.      Суралцаж буй талаархи байдлыг санд мэдээллэхийг хүлээн зөвшөөрөх

3.      Хандивын гэрээн дээр заасны дагуу суралцах хугацааг дуусгах

4.      Сангаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцох

Зургаадугаар бүлэг. Хандив өргөж буй хүний эрх үүрэг

Хориндөрөвдүгээр зүйл. Хандив өргөж буй хүн дараах эрх, үүрэгтэй

1.      Хандивын хөрөнгийн орлого зарлагын талаархи мэдэх эрхтэй

2.      Хандивын хөрөнгийг ашиглаж буй явцыг хянах эрхтэй

3.      Сангийн зорилготой нийцэж байгаа тохиолдолд хандив өргөж буй мөнгөн хөрөнгөнд санал бодлоо илэрхийлэх ба удирдах зөвлөлийн хурлаас зөвшөөрсөний дараа сангаас хэрэгжүүлж эхэлнэ.

4.      Хандив өргөгчийн нэрийг санал болгосноор санг удирдах үйл ажиллагаанд оролцох эрхтэй.

Хоринтавдугаар зүйл. Сан нь хандивын гэрээн дээр заасны дагуу хандивын хөрөнгийг ашиглаагүй тохиолдолд хандивлагч нь санг гэрээний дагуу ажиллахыг шаардах эсвэл хандив өргөх үйл ажиллагааг зогсоох хүсэлт тавьж, хандив өргөх гэрээг цуцалж болно.

Долоодугаар бүлэг. Сангийн нэрийг ашиглах

Хоринзургаадугаар зүйл. “Хятад Монголын хэл соёл, боловсролын сан”-уг нэр нь сангийн өмч бөгөөд байгууллага, хувь хүмүүс өөрийн дураар ашиглахыг хориглоно.

Хориндолоодугаар зүйл. Байгууллага, хувь хүн /Үүнд сангийн үүсгэн байгуулагч, дарга, удирдлага, хандив өргөгч, хандив хүлээн авагч бүгд багтана/ сангийн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр сангийн нэрийг ашиглан олон нийтэд мэдээлэл хийх, ярилцлага өгөх, сурталчилахыг хатуу хориглоно.

Хориннаймдугаар зүйл. Байгууллага, хувь хүн /Үүнд сангийн үүсгэн байгуулагч, дарга, удирдлага, хандив өргөгч зэрэг бүгд багтана/ сангийн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр сангийн нэрээр арга хэмжээ зохион байгуулах эсвэл бусад байгууллага хувь хүмүүстэй хамтран зохион байгуулахыг хатуу хориглоно.

Хоринесдүгээр зүйл. Сангийн удирдах зөвлөлийн зөвшөөрлөөр холбогдох арга хэмжээнд оролцох, бичгээр гэрээ хэлцэл байгуулах ба гэрээн дээр тал тус бүрийн эрх, үүрэг, хариуцлагын талаар тодорхой тусгаж өгөх шаардлагатай.
Наймдугаар бүлэг. Дүрмийн өөрчлөлт

Гучдугаар зүйл. Дүрмийн өөрчлөлтийг зайлшгүй удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн зөвшөөрч, 15 хоногийн дотор Монгол Улсын Бүртгэлийн Ерөнхий газраар хянуулсаны дараа хэрэгжүүлнэ.

Есдүгээр бүлэг. Санг татан буулгах

Гучиннэгдүгээр зүйл. Уг сан дараах үндэслэлээр татан буугдана:

1.      Сангийн дүрмийн зорилгыг биелүүлж дууссан тохиолдолд

2.      Сангийн дүрмийн зорилгын дагуу үргэлжлүүлэн нийгмийн арга хэмжээнд оролцож чадахгүй болсон тохиолдолд

3.      Сан нь нэгтсэн болон өөрчлөн байгуулалт хийгдсэн тохиолдолд

Гучинхоёрдугаар зүйл. Уг сан нь татан буугдах болсон тохиолдолд удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараа 15 хоногийн дотор УБЕГ-т хандан, улсын бүртгэлээс хасуулах ёстой.

Гучингуравдугаар зүйл. Санг бүртгэлээс хасахаас өмнө тооцооны баг байгуулан, бүх тооцооны ажлыг хийж дуусгах хэрэгтэй. Тооцооны ажил хийгдэж байх үед бусад үйл ажиллагаанд оролцохгүй байх ёстой.

Гучиндөрөвдүгээр зүйл. Уг сан нь татан буугдсаны дараах үлдэгдэл хөрөнгийг гишүүдийн хяналтан дор дараах аргуудаар нийгмийн арга хэмжээнд ашиглана:

1.      Уг сангийн оролцож байсан нийгмийн ажилд хандивлах

2.      Хятад хэл соёл боловсролтой холбоотой нийгмийн ажилд хандивлах

3.      Хятад болон Монгол улсын холбогдох дүрмийн дагуу сангийн зорилготой холбоотой ажлуудад хандивлах

Аравдугаар бүлэг. Нэмэлт зүйл

Гучинтавдугаар зүйл. Уг дүрмийг тайлбарлах эрх зөвхөн удирдах зөвлөлд хамаарна

Гучинзургаадугаар зүйл. Уг дүрэм нь УБЕГ-аас зөвшөөрөл авсан өдрөөс эхлэн хүчинтэй.

 


本网站由阿里云提供云计算及安全服务