Сангийн танилцуулга

 Хятад улсын үндэстэн нь эрт дээр үеэсээ сайн сайхан үйлсийн төлөө хийж бүтээсээр ирсэн уламжлалттай билээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хятад улсын хөрөнгө оруулалттай байгууллага бүр өөрийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд анхаарахын сацуу ард иргэдийн амьдралд туслах, нийтийн арга хэмжээнд оролцох нь нийгэмд нэг алхам урагшлах гол хүчин зүйл нь болсон байна. Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй Хятад улсын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг нэгтгэх, түүнчлэн Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс Хятадын банк нь БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны дэмжлэг туслалцааны дор “Монгол Хятад Хэл Соёл Боловсролын сан” болон “Монгол Хятад Нийгмийн Хөгжлийн сан”-г тус тус байгуулсан юм. 

 

“Монгол Хятадын Хэл Соёл Боловсролын сан ” нь Хятадын соёлыг түгээх зорилготой бөгөөд сан байгуулагдсанаар оюутан сурагчдыг тэтгэлэгт хамруулах, бага, дунд ангийн сурагчдын хятад болон монгол хэлний боловсролыг дэмжих, мөн Монгол улсад сургалт боловсролтой холбоотой арга хэмжээнүүдийг зохион байгуулах зорилготой юм.

 

“Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сан ” нь амьдралын боломжгүй иргэдийг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах, иргэдийн хувийн үйлдвэрлэлийг дэмжих зэрэг нийгмийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой.

 

Тус хоёр сан нь гол нь Хятад улсын хөрөнгө оруулалттай компаниудаас хандив цуглуулдаг ба хандив өргөсөн байгууллагаас санал болгосон эсвэл сангийн удирдах зөвлөлийн зөвшөөрлийн дагуу хандив хүлээн авах талыг сонгодог. Хятадын банк нь дээрхи сангийн өдөр тутмын үйл ажиллагаа болон сангийн хандивийг хэрхэн ашиглах талаар хяналт тавьдаг ба ямар нэгэн хураамж авдаггүй.

 

Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд болон бусад аж ахуй нэгжүүдийг Хятад үндэстний уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлж, идэвхтэйгээр хандив өргөн, сангийн зорилготой нийцэх бүхий нийгмийн төсөл болон хандив хүлээн авагчийг санал болгон, сангийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулна уу хэмээн хүсч байна.

 

Зарлал

基金会微信公众号